Ховд болон Баян-Өлгий аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан.Тодруулбал, “Монголд өмнө нь бүртгэгдэж байгаагүй шүлхийн “Сат 1” хэвшил тархсан байж болзошгүй. Одоогоор олон улсад шинжлүүлэхээр дээж явуулсан. Хариу энэ 7 хоногтоо багтаж ирнэ” хэмээн Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.
Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор өнөөдөр /2026.06.03/ Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрийг гаргажээ.
Гишүүдийн 95 хувийн ирцтэй хуралдсан тус хурлаар:Булган, Үенч суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж шийдвэр гаргалаа.
Тухайлбал,
-Баруун гурван суманд /Булган, Үенч, Алтай/ сум, багийн түвшинд хүн малын болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд хязгаарлах,
-Ариутгал халдваргүйтгэлийн ажлыг эрчимжүүлж ачаа тээврийг хэвийн явуулах, аймаг сумын шаардлагатай цэгүүдэд пост гаргах,
-Үүссэн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх, мэргэжил арга зүйгээр хангах, халдварыг хумих зэрэг чиглэлээр ажиллах "Шуурхай штаб"-ыг аймгийн Онцгой комиссын дэргэд байгуулж ажиллахаар боллоо.
Өнөөдрийн /2026.06.03/ байдлаар Булган, Үенч суманд шүлхий өвчний халдварын нийт зургаан голомтод 200-аад мал өвчилсөн мэдээтэй байна.
| Ховд аймгийн 3 суманд хүн малын болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 14 хоногийн хязгаарлалаа |
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 08:10:00
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00