"Хүүхдэд ээлтэй улс орон болно" гэж томчууд нь нэг талд попорч байхад, нөгөө талд ганцхан сарын дотор долоон бяцхан үрсийн амь нас эрсэдлээ. Томчуудын алдаа, хариуцлагагүй байдлын золиос болсон харамсалтай, эмгэнэлтэй дүр зурагтайгаар бид энэ жилийн Хүүхдийн баярыг угтав.
Зөвхөн таван сард болсон харамсалтай үйл явдлуудыг дурдахад,
-Төв аймгийн Заамар суманд 3 настай охин уурхайн нөөц тогтоох өрөмдлөг, хайгуулын ажил явагдаж байсан талбайн нүхэнд унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Охиныг аврах ажиллагаа нийт 60 гаруй цагийн хугацаанд үргэлжилж тухайн цооногийн зэргэлдээ 35 метр өргөнтэй, 70 метр урттай нүхийг шаталсан хэлбэрээр ухсан юм.
-Тавдугаар сарын 31-нд Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 2 настай хүүхэд хашаандаа тоглож байгаад, өндөр хүчдэлийн цахилгааны шонгийн шалбарсан ил утаснаас барьж, тогонд цохиулан нас барав. Хөвсгөлийн дарга нар эрсдэл ярьж, зургаа татуулан цахимд нийтэлж байх хооронд ийм аймшигт хэрэг гарсан.
-Дорноговь аймгийн Өргөн суманд хогийн цэгийн эрэг нурж зургаадугаар ангийн хүүхэд дарагдаж нас барсан харамсалтай осол энэ сарын 24-нд гарсан. Тодруулбал, хогийн цэг дээр тоглож байсан 13 настай эрэгтэй хүүхэд шороонд дарагдаж, нас барсан.
-Дархан-Уул аймагт 15 настай таван өсвөр насны хүүхэд гэр бүлийнхээ автомашиныг зөвшөөрөлгүй унаж яваад ноцтой осол гаргажээ. Ослын улмаас хоёр хүүхэд амь насаа алдаж, гурав нь эмнэлгийн тусламж авсан.
-Мөн Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт автомашин онхолдож, 17 настай охин нас барсан.
-Яг хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6 дугаар сарын 1-нд Төв аймагт 2 настай эрэгтэй хүүхэд гэрийнхээ цементэн хашаанд даруулж, мөн л хорвоог орхилоо.
Ганцхан өдрийн баяраар баярласан уу гэвэл үгүй. Зургаадугаар сарын 1-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд бэртэж гэмтсэн 204 хүүхэд (73 охин, 131 хүү) очиж, эмнэлгийн тусламж авсан байна. Энэ бол баярын өдөр биш, аюулын харанга дэлдсэн өдөр байв.
"Төсөв байхгүй" гэх бэлэн шалтаг ба Улстөрчдийн "попролт"
Холбогдох байгууллагын албан тушаалтнуудаас хариуцлага нэхэхэд уламжлалт шалтгаа тоочсоор сууна.
"Улсын төсөв хүрдэггүй, хүссэн тоног төхөөрөмжөө авч чаддаггүй. Орон тоо, хүний нөөцийн дутагдалтай, цалин бага. Орон нутагт гамшгаас хамгаалах мэргэжилтэн байлгах хэрэгтэй ч мөн л санхүү байхгүй"
Улс орноо хөгжүүлж, ард иргэдээ эрүүл саруул, аюулгүй амьдруулна гэж тангараг өргөсөн улстөрчид, дарга нар гай гамшиг нүүрлэсний дараа л гэнэт ухаарсан мэт халаглана. “Хүүхэд аюулгүй байх ёстой”, “Зөвшөөрөлгүй уурхайн лицензийг цуцална”, “Эрүүл орчин бүрдүүлнэ” гэж цээжээ дэлдэн, сошиалаар попорсоор энэ өдрүүдийг үдэж байна. Заамарт алт олборлодог зарим компаниудын үйл ажиллагааг зогсоож, уурхайнуудыг "журамлаж" эхэлсэн гэх ч энэ нь амь үрэгдсэн бяцхан үрсийг эргүүлээд авчрахгүй.
Бидэнд уурхайн нүхэнд унаж, шонгийн утсанд цохиулж, хашаандаа даруулж үхэх тавилантай үрс гэж байхгүй. Хүүхдэд ээлтэй орчин гэдэг нь баярын өдрөөр бэлэг тарааж, уриа лоозон хашхирахын нэр биш юм. Энэ бол стандарт, хяналт, бас хариуцлага.
Лиценз нэрээр газар шороог ухаж хаячихаад эргээд нөхөн сэргээлт хийдэггүй компаниуддаа хуулийн хатуу цэсийг тулгаж, ил задгай цахилгааны утсаа янзалж чадахгүй байгаа орон нутгийн удирдлагуудаас хатуу хариуцлага тооцох цаг болжээ. Төр засаг төсөв мөнгө, хүний нөөц гэж шалтаг тоочин хойш суух хооронд дахиад хэдэн аавын хүү, ээжийн охин эрсдэх ёстой вэ. Гэхдээ зөвхөн төрийг буруутгаад бид өөрсдөө цэвэр үлдэхгүй. Хашаандаа тоглож буй бяцхан үрээ хараа хяналтгүй орхидог, эрсдэлтэй орчинд хайхрамжгүй ханддаг аав ээжүүдийн ухамсар ч энд яригдана. Хүүхдээ аюулгүй орчинд өсгөж чаддаггүй тоомжиргүй аав ээжүүд, хүүхдийнхээ амиар жишээ хийж сошиалд попордог том толгойтой төр хоёрыг уучлаарай, үрс минь
| Тоомжиргүй аав ээж, том толгойтой төрийг уучлаарай, үрс минь |
2026-06-03 12:40:35
2026-06-03 10:35:09
2026-06-03 10:28:44
2026-06-03 15:19:28
2026-06-03 14:00:04
2026-06-03 12:40:35
2026-06-03 11:37:44
2026-06-03 10:35:09
2026-06-03 10:28:44
2026-06-03 09:41:34
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-06-03 08:57:12
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-06-03 08:54:42
2026-06-02 16:11:22
2026-06-02 16:06:00
Ерөнхий сайдын даалгаврын хүрээнд уурхайнуудыг "журамлаж" эхэллээ
2026-06-02 14:36:59
Шаарийбуу, Монголжийбуу нарын рэнсрэлийг энэ сарын 9 хүртэл үзэх боломжтой
2026-06-02 14:06:51
“Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсэг “Хүй долоо худаг”-т ажиллалаа
2026-06-02 14:05:55
Хөвсгөлийн дарга нар эрсдэл ярьж зургаа нийтэлсэн ч, хоёр настай хүү тогонд цохиулж нас барлаа
2026-06-02 12:46:52
2026-06-02 11:40:35
Заамарт алт олборлодог гурван компанийн үйл ажиллагааг зогсоолоо
2026-06-02 11:21:15
2026-06-02 10:48:41
Танилц: 7, 8, 9-р сарын цаг агаарын төлөв
2026-06-02 10:37:19
2026-06-02 10:25:38
2026-06-02 10:21:13
2026-06-02 10:11:11
2026-06-02 10:01:57
2026-06-02 09:55:44