Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (ОУСБХ)-ны Конгресс 2023 оны 8 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Филиппин улсын Манила хотод амжилттай зохион байгуулагдлаа.
Конгрессоор 2023-27 оны хооронд ФИБА-г удирдах Удирдах зөвлөлийн гишүүд болон Ерөнхийлөгчийг сонголоо. ФИБА-гийн дүрмийн дагуу 4 жил тутам тив бүрээс ээлжлэн Ерөнхийлөгч сонгогддог ба энэ удаа Азиас сонгогдох ёстой байсан юм. Шинэ Ерөнхийлөгчөөр Катар улсын иргэн Шэйх Сауд Али Ал Тани сонгогдлоо. Түүний хувьд ФИБА Азийн Ерөнхийлөгчөөр олон жил ажиллаж байсан олон улсын сагсан бөмбөгийн томоохон зүтгэлтнүүдийн нэг юм.
Конгресийн үеэр 2021-23 оны ажлын тайлан болон ФИБА-гаас дэлхий даяар хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн танилцуулгыг хийлээ. Мөн ФИБА-гийн Алдарын танхимын гишүүдийг танилцуулсан. Алдарын танхимын 2023 оны ангид Дэлхийн олон шилдэг сагсан бөмбөгчид, дасгалжуулагч, зүтгэлтнүүд багтсаны дотор БНХАУ-ын тоглогч Яао Минг багтлаа.
ФИБА-гийн албан ёсны гишүүн орны хувиар Монголын сагсан бөмбөгийн холбоо анх удаа Конгресст оролцож байгаа ба МСБХ-г төлөөлөн Ерөнхий нарийн бичгийн дарга С. Төгсжаргал, Дэд Ерөнхийлөгч Э. Анар нар оролцлоо. Хурлын үеэр ФИБА Азийн гүйцэтгэх захирал Хагоп Хайжириан, Зүүн Азийн сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийнхөн, бусад орны төлөөлөгчидтэй уулзаж цаашид хамтарч хийж болох хэдэн хэдэн төслүүдтэй танилцаж хамтран ажиллах саналуудаа солилцлоо.
Мөн төв ФИБА-аас хэрэгжүүлж буй Women in Basketball, Basketball for good, EFIBA, FIBA Plus зэрэг олон төслүүдийг Монгол улсад хэрэгжүүлэх талаар уулзалтуудыг хийлээ.
МСБХ-ны Үндэсний дээд лиг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, гадаад тоглогчдын шилжилт хөдөлгөөнийг ФИБА-гийн системээр дүрмийн дагуу хийгддэг болсон ба тоглогчдын гэрээ, шилжилттэй холбоотой хуулийн асуудлуудын талаар ФИБА-гийн хуулийн хэлтсийн мэргэжилтнүүдтэй уулзаж саналаа солилцож зөвлөгөө авлаа.
ФИБА-гийн гишүүн 212 орны төлөөлөгчид хүрэлцэн ирж нэг дор цугладаг дэлхийн хэмжээний энэхүү том хуралд МСБХ нь оролцсоноор цаашид ФИБА, ФИБА Ази болон Азийн бусад орнуудтай илүү нягт хамтарч ажиллах боломжууд үүсч, гадаад харилцаагаа хөгжүүлсэн хурал боллоо.
Монгол улсыг олон улсын сагсан бөмбөгт хүчтэй, идэвхтэй гишүүн болон хүч нэмэн орж ирж байгаад талархаж байгаагаа уулзсан төлөөлөгчид илэрхийлж байлаа.
Өнөөдөр ФИБА Конгрессийн төлөөлөгчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Нээлтийн ёслолд оролцоно.
| МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО "FIBA CONGRESS"-Т ОРОЛЦОНО |
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20