Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ГССҮТ-д бэртэл гэмтлийн улмаас нийт 204 хүүхэд эмнэлгийн тусламж авчээ. Тэдний 73 нь эмэгтэй, 131 нь эрэгтэй хүүхэд аж. Бэртсэн хүүхдүүдийн дийлэнх нь унаж гэмтсэн, насны онцлогоос шалтгаалан бэртлийн хэлбэр нь өөр, өөр байв.
Хүүхдийн баярын үеэр хүүхдүүд тоглоомын талбай, үзвэр үйлчилгээний газрууд болон олон нийтийн үйл ажиллагаанд олноор оролцсон нь бэртэл гэмтлийн тохиолдол нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Иймд эмч, мэргэжилтнүүд эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Мөн Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өнгөрсөн зургаадугаар сарын 01-ний өдөр нийт 2128 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 718, гэмт хэргийн шинжтэй 86 дуудлага, мэдээлэл байна. Мөн гэмт хэргийн шинжтэй нэг үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн нэг хэргийг нөхөн илрүүлжээ.
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно