Бурхан багшийн манлай хоёр их шавь Шаарийбуу, Монголжийбуу нарын их эрдэнийн шүтээн ринсрэл өнөөдөр Монгол улсад тусгай үүргийн онгоцоор ирнэ. Их шүтээнийг Чингис хаан ОУНБ-аас тосч авч хүндэтгэлийн цуваагаар Гандантэгчэнлин хийдэд авч ирнэ. Улмаар Батцагаан дуганы өмнөх талбайд Энэтхэгийн талаас Ринсрэлүүдийг Тэргүүн хамба лам болон Боловсролын сайдад гардуулан өгч, ринсрэлүүдийг задалж тусгайлан зассан хүндэтгэлийн хоргонд зална. Дараа нь лам нар мандал өргөж, ерөөл, залбирал уншина. Мөн ринсрэл заларсанд хүндэтгэл үзүүлэх зоог барина.
Ринсрэл гэдэг нь Буддын шашинт лам багш нарын чандарын үнснээс гардаг бөгөөд энэрэнгүй сэтгэл хийгээд билиг ухааны эрдмийг олсноор үүсэн буй болдог гэж үздэг. Ринсрэл харснаар асрал энэрлийн сэтгэл төрдөг учиртай. 1850 оны үед архелогичид суварганаас бурхан багшийн хоёр шавийн нэр нь бичээстэй ринсрэлийг олсон түүхтэй. Энэ нь Энэтхэгийн Мадхья Прадеш муж, Санчи хотын ойролцоо НТӨ III зуунд Ашока хааны үед баригдсан Буддын шашны хамгийн эртний, хамгийн том суваргуудын нэг ажээ.
| Бурхан багшийн хоёр шавийн ринсрэл тусгай үүргийн онгоцоор өнөөдөр ирнэ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03