ОБЕГ-аас нөхцөл байдлын талаар мэдээллээ. Хүүхэд энэ сарын 27-нд нүхэнд унаж осолдсон. Үүнээс хойш 46 цаг өнгөрчээ. Ажиллагаа эхлээд 40 цаг болов. Аврах ажиллагаанд 90 хүн 22 машитайгаар ажиллаж байна. Цагдаа, онцгой байдлын аварчгид, уул уурхайн компанийн ажилтнууд хамтран ажиллаж байна. ОБЕГ-т уул уурхайн аврах анги буюу мэргэшсэн анги бий. тэд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Байдал хүнд байна.
30-50 метр гүн цооногт унасан хүүхдийг гаргахаар хэд хэдэн аргаар ажилласан. Олон улсад ашигладаг тактикийн дагуу ажиллаж байна. Хүүхэд 04.00 цагаас хойш хариу үйлдэл үзүүлээгүй.
Амьсгалын дуу илрээгүй. Цооногт хүчилтөрөгчийн хэмжээ хэвийн. Агаар сэлгэх винтилятор бэлэн байдалд байна. Хөрс нягт, шаварлаг, зарим газраа хайргатай, усархаг байна. Ойролцоох уул уурхайн компаниудын таван экскаваторыг дайчлан, 70 метр урт, 45 метр өргөнтэй талбайг гурван үе шаттай ухлаа. Энэ ажлыг хүний хүчээр биш техникийн хүчээр хийв. ААН-үүд идэвхтэй оролцож, өчигдөр оройн (2026.05.28) 22.00 цагт хамгийн доод түвшинд хүрсэн. Үүнээс хойш уул уурхайн ангийн аврагчд хоёр ээлжээр хөндлөн малталт хийлээ. Хамгийн сүүлд авсан мэдээгээр таван метр гаруй ухжээ.
| ОБЕГ: Цооногт унасан 3 настай охин 04.00 цагаас хойш хариу үйлдэл үзүүлээгүй |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03