Тавдугаар сарын 25-наас эхлэн Баян-Өлгий манай аймагт хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Одоогийн байдлаар халдварт өвчин туссан малын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тул аймаг хоорондын авто тээвэр болон иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийж, шалган нэвтрүүлэх постуудын хяналтыг эрчимжүүлжээ. Онцгой штабын мэдээлснээр энэ сарын 28-ны өдрийн байдлаар Алтай болон Өлгий суманд нийт 117 толгой малаас халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Цаашид дахин хэдэн малаас халдвар илрэхийг одоогоор нарийн тогтоох боломжгүй байгаа талаар мэргэжлийн байгууллагууд мэдээллээ.
Өвчилсөн малыг устгах, халдваргүйжүүлэх ажиллагааг шуурхай зохион байгуулж, шөнийн турш ариутгал, хамгаалалтын ажлыг бүрэн хийж гүйцэтгэж байгаа аж. Мөн аймгийн төвд оруулж ирсэн Курбан айтын баярт зориулсан бод малыг хяналтад авч, худалдаалахыг түр хугацаагаар хориглоод байна.
| Баян-Өлгийд зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, мал худалдахыг хориглолоо |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03