Замын-Үүд дэх Гаалийн газрын "Дардан" гаалийн хяналтын бүсэд өнгөрсөн мягмар /2026.05.19/ гарагт их хэмжээний өндөг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, тус өдөр гаалийн байгууллагад барааг мэдүүлсэн “Буман хаус” ХХК-ний 33 нэр төрлийн бараанд гаалийн хяналт, шалгалт хийх явцад 100 гаруй хайрцаг буюу 36 мянган ширхэг өндөг илэрсэн байна. Тэгвэл Монгол Улс өндөгний хэрэгцээнийхээ 80 гаруй хувийг дотоодоос хангах боломжтой. Үлдсэн хувийг тодорхой хязгаартайгаар импортлох зохицуулалт хийгдсэн байдаг.
Гадаад улсаас импортоор авах өндөгний хэмжээг сар бүр 9.0 сая ширхэг байхаар тогтоосон. Үүний 8.0 сая ширхэг нь "Алтанбулаг" боомтоор, 1.0 сая ширхэг нь баруун бүсийн хилийн боомтоор импортлогохоор зохицуулалттай аж.

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т "Тухайн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний зөвшөөрөгдөх эрсдэлийг тогтоолгосон байх гэсэн хуулийн заалтын дагуу импортлохоос өмнө эрсдлийн үнэлгээ хийлгэн, Мал эмнэлгийн ерөнхий газраас импортын мэдэгдэл авсан байх шаардлагатай" гэж заасан байдаг.

Одоогийн байдлаар БНХАУ-с өндөг импортлох эрсдлийн үнэлгээ хийгдсэн аж ахуйн нэгж байхгүй гэдгийг албаныхан хэлж байна.
| Замын-Үүдээр 36 мянган ширхэг өндөг хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завджээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03