Увс аймгийн Тариалан суманд үргэлжлэн орсон цас, хүчтэй цасан шуурганы улмаас энэ сарын 19-ний өдөр иргэд, малчид эрсдэлд орсон дуудлагын дагуу Тариалан сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан тамгын газрын 4 албан хаагч, 2 иргэн 1 техник хэрэгсэлтэйгээр шуурхай эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулсан байна. Эрин хайх ажиллагаа 21:00 цагт эхэлж, шөнийн 1:00 цагт малтайгаа цасан шуурганд туугдсан малчныг эсэн мэнд олжээ. Буцах үед үзэгдэх орчин хязгаарлагдсан тул тэндээ машинтайгаа хонож, өчигдөр өглөөний 7:30 цагаас үргэлжлүүлэн ажиллаж тухайн малчныг 18:00 цагт гэрт нь хүргэж өгчээ. Мөн Өлгий сумын төөрсөн 3 иргэнийг эсэн мэнд гэрт нь хүргэж, цасанд суусан автомашиныг татан гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
| Цасанд малтайгаа туугдсан иргэнийг эсэн мэнд оллоо |
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 08:10:00
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00