АТГ: 28 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгалаа

Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны тавдугаар сарын 11-15-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 449 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгажээ. Улмаар 400 мэдүүлгийг хянан шийдвэрлэж, одоогоор 49 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянаж байгаа аж.

Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 150 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 39 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлжээ.

Хяналт шалгалтаар илрүүлсэн гэмт хэргийн шинжтэй хэд хэдэн үйлдлийг нарийвчлан шалгуулахаар Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ. Тухайлбал, иргэнд өмчлөх газрын хэмжээг нэмэгдүүлж шийдвэр гаргасан, ажлын байр түрээслэх гэрээг зах зээлийн үнээс өндөр үнээр байгуулсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан зэрэг авлигын гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг шалгуулахаар шилжүүлсэн байна.

Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 28 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.


АТГ: 28 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгалаа
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ