Прокурорын байгууллага 2026 оны 5 дугаар сарын 11-нээс 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 46,841 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1,639 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 745 хэрэг шинээр нээж, 346 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Үүнээс онцолбол, Г.М, Б.Д, А.Л нар нь бүлэглэн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Л...” нэртэй саун, массажны газар үйл ажиллагаа явуулахдаа 2022 оны 10 дугаар сараас 2025 оны 6 дугаар сарыг хүртэлх хугацаанд охид, эмэгтэйчүүдийн санхүүгийн эмзэг байдлыг нь далимдуулан “тусгай үйлчилгээ” үзүүлэх нэрээр бусадтай бэлгийн харилцаанд оруулж биеийг нь үнэлүүлсэн, тэднийг бусадтай бэлгийн харилцаанд оруулж, бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь орон байраар хангасан, мөн дээрх хугацаанд 18 насанд хүрээгүй хүүхдийн ар гэрийн хараа хяналт сул, орлогын эх үүсвэргүй санхүүгийн эмзэг байдлыг нь далимдуулан бусдад биеийг нь үнэлүүлж, ашиг олж, хүн худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Биеэ үнэлэхийг зохион байгуулах), Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх (Хүн худалдаалах) заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн.
| Насанд хүрээгүй хүүхдүүдийн биеийг үнэлүүлсэн хэргийг шүүнэ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03