Тал хээрийн зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд олон жил саад болж ирсэн Транс-Монголын төмөр замын хамгаалалтын торыг хэсэгчлэн буулгаснаар хулан Дорнын талд дахин нутагшиж эхэлжээ.
“Оюу толгой” компани Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрийн хүрээнд Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Зам, тээврийн яам болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран 2018 оноос уг ажлыг хэрэгжүүлж байна.
Хулан, хар сүүлт зээр зэрэг амьтад өргөн уудам тал нутгаар чөлөөтэй нүүдэллэж байж идэш тэжээл, ус, амьдрах орчноо олдог. Харин төмөр замын хамгаалалтын тор тэдний байгалийн хөдөлгөөнийг хязгаарлаж, тархац нутаг нь хумигдах нэг шалтгаан болж байв.
Иймээс хамгаалалтын торыг тодорхой хэсгүүдэд буулгаж, зэрлэг амьтад төмөр замын хоёр талаар чөлөөтэй нүүдэллэх боломжийг нэмэгдүүлжээ. Үүний үр дүнд хулан төмөр замын зүүн хэсэг буюу Дорнын талд дахин ажиглагдаж эхэлсэн бөгөөд уг үр дүнг Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн судалгаагаар баталгаажуулж, олон улсын “Oryx” сэтгүүлд нийтэлсэн байна.
Үүнээс гадна БЗАХН-тай хамтран хэрэгжүүлсэн хяналт-шинжилгээ, хамгааллын цогц арга хэмжээнүүд хулан болон хар сүүлт зээрийн тогтвортой өсөлтөд эерэг нөлөө үзүүлсээр байна.
| Хулан Дорнын талд дахин шилжин нутагшиж эхэллээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03