Хуайрөү Шинжлэх ухааны нэгдсэн төв нь 100.9 хавтгай дөрвөлжин километр газрыг Хуайрөү дүүрэгт байрладаг, Миюнь дүүргийн зарим хэсгийг хамарч байна. Энэхүү төв нь хятадын шинжлэх ухааны шинэ ололт амжилтыг өлгийдөн авдаг чухал газар. Хуайрөү Шинжлэх ухааны төв нь Хятадын “Хоёр Бөмбөг, Нэг Хиймэл дагуул” хөтөлбөр үүссэн шинжлэх ухааны шинэ санаа төрч гардаг төв гэж алдаршсан газар юм.

Энэхүү төв нь зургаан давхар барилга бөгөөд мөн зоорийн давхартай. шинжлэх ухаан, технологи, инновацын ололт амжилт, тэдгээрийн үйлдвэрлэлийн нэвтрүүлэхэд чиглэсэн судалгааны ажил өрнөдөг эрдэмтдийн чуулдаг газар. Уг барилгын 1-2 давхарт үзэсгэлэн болон шинжлэх ухааны ололтыг танилцуулдаг бол 3-5 давхарт оффис, хурал, туршилт, судалгааны лаборатори зэрэг байрлаж, шинжлэх ухааны шинэ бүтээл төрөн гардаг. 6 давхарт эрдэмтдийн клуб байрладаг бөгөөд судлаачид туршлага солилцох, хамтын ажиллагааны талаар зөвлөлдөх, хамтын ажиллагааг эхлүүлэх боломжийг олгодог байна. энд “Гурван төв ба нэг бүс” нэршил дор шинжлэх ухааны цогцолбор багтдаг.
Тухайлбал Жүн Гуань Цүнь шинжлэх ухааны төв, Хуайрөү Шинжлэх ухааны төв, Ирээдүйн шинжлэх ухааны төв, Бээжингийн эдийн засаг-технологийн хөгжлийн судалгааны төв, Хуайрөү Шинжлэх ухааны төвүүд юм. Хуайрөү Шинжлэх ухааны төв нь таван шинжлэх ухааны чиглэлд анхаарлаа хандуулж, 6 том хэмжээний шинжлэх ухааны байгууламж, 17 шинжлэх ухаан, боловсролын дэд бүтэц, 14 салбар дундын судалгааны газар зэрэг 37 байгууламж, газраас бүрддэг. Эдгээр 14 салбар дундын судалгааны платформыг Бээжин хотын захиргаа, Хятадын Шинжлэх Ухааны Академийн Их Сургууль, Бээжингийн Их Сургууль, Цинхуа Их Сургууль болон холбогдох аж ахуйн нэгжүүд хамтран байгуулж, Бээжин хотын захиргаанаас дэмжин ажилладаг байна. үндэсний стратегийн шинжлэх ухаан, технологийн нөөц хүчийг бүрдүүлсэн төв гэж үнэлэгддэг.

Хуайрөүд байрладаг үндэсний лаборатори нь Бээжинд байгуулагдсан эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг анхны гурван үндэсний лабораторийн нэг юм. Үндэсний шинжлэх ухаан, судалгааны байгууллагуудын талаар, Хятадын Шинжлэх Ухааны Академийн харьяан дахь Өндөр энергийн хүрээлэн, Физикийн хүрээлэн, Химийн хүрээлэн зэрэг нийт 4000 гаруй судлаачтай 21 судалгааны хүрээлэнтэй. Тус төвийн Яньчи нуурын байр нь2013 оны 9-р сард нээгдсэн бөгөөд 16,000 багш, оюутантай.
Бээжинд Шинэжлэх ухааны судалгаа, хөгжлийн 10 байгууллага байгаагийн гурав нь Хуайрөү дүүрэгт байрладаг. Үүнд, Академич Чю Чэнтунгийн удирддаг Бээжингийн Яньчи нуурын хэрэглээний математикийн хүрээлэн, Академич ЖөүЧигийн тэргүүлсэн Бээжингийн үүдэл эс, нөхөн төлжих анагаах ухааны хүрээлэн, Академич Ван Жүнлинь тэргүүтэй Бээжингийн Нано энерги, наносистемийн хүрээлэн байна. Технологийн тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийн талаар, Хятадын Машин механизмын шинжлэх ухаан, технологийн академи, Шинжлэх ухаан, технологийн судалгаа хөгжлийн төв, Хятадын сансар судлалын шинжлэх ухаан, технологийн корпораци, Хятадын нисэхийн аж үйлдвэрийн корпораци зэрэг төрийн өмчит аж ахуйн нэгжүүд шинжлэх ухааны судалгааны төвийг түшиглэн ажилладаг байна.Тус төв нь дэлхийн хэмжээнд 16 шинэ бүтээлийг нээж, хуваалцсан бөгөөд нийт 1 сая гаруй цагийн нээлттэй хандалтын хугацаа нь 600 гаруй хэрэглэгчдэд үйлчилж байна.

Эрүүл мэндийн салбарт Чаоян эмнэлэг, Бээжингийн Хүүхдийн эмнэлэг, Бээжингийн Эх нялхс, эмэгтэйчүүдийн эмнэлэг, Хуайрөү-Миюнь эмнэлгийн төвтэй хамтран ажиллаж, эмчилгээнд шинжлэх ухааны ололт амжилтыг нэвтрүүлж байна. ногоон суваг бий болгодог. Экологийн хамгаалалтын бүс болох Хуайрөү нь Яньчи нуур, Мү Тяньюй цагаан хэрэм зэрэг олон тооны гайхалтай аялал жуулчлалын газруудтай. МөнЖинлинь гэр бүлийн зочид буудал эрдэмтдийн амьдрах таатай орчныг бүрдүүлдэг.
| Хуайрөү Шинжлэх ухааны эрдэм шинжилгээ судалгааны төвд зочиллоо |
Их найрагчийг маргааш хөдөөлүүлнэ
2026-05-14 13:47:12
“Бурхан багшийн их дүйчин өдөр”-ийн хүндэтгэлийн арга хэмжээг НҮБ-ын байранд зохион байгууллаа
2026-05-14 13:36:41
2026-05-14 12:32:03
“Монголын йогийн фестиваль” энэ бямба, ням гарагт болно
2026-05-14 15:54:21
2026-05-14 14:34:50
Их найрагчийг маргааш хөдөөлүүлнэ
2026-05-14 13:47:12
“Бурхан багшийн их дүйчин өдөр”-ийн хүндэтгэлийн арга хэмжээг НҮБ-ын байранд зохион байгууллаа
2026-05-14 13:36:41
2026-05-14 12:32:03
2026-05-14 11:15:02
2026-05-14 10:09:53
2026-05-14 09:37:24
2026-05-14 09:25:34
2026-05-14 09:14:49
БНXАУ-ын Хойд бүсийн хүнсний ногооны судалгааны төвд төмс, улаан лоолийн шинэ сортыг гарган авч байна
2026-05-13 17:56:32
2026-05-13 16:55:00
2026-05-13 15:41:55
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
2026-05-13 15:18:24
М.Нарантуяа-Нара: "Цалинтай ээж" тэтгэмжийг ₮100 мянга болгоё
2026-05-13 13:20:25
2026-05-13 12:33:29
2026-05-13 12:08:40
Маргааш бороотой
2026-05-13 11:52:30
2026-05-13 11:30:06
2026-05-13 10:58:04
2026-05-13 10:31:53
2026-05-13 09:52:23
2026-05-13 09:32:26
2026-05-13 09:13:25
2026-05-13 09:06:04