НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 54 дүгээр чуулганы 54/115 тоот тогтоолын хүрээнд “Бурхан багшийн их дүйчин өдөр”-ийг тохиолдуулсан хүндэтгэлийн арга хэмжээг Шри Ланка болон Тайланд Улсын Байнгын төлөөлөгчийн газраас НҮБ-ын төв байранд жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн арга хэмжээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид болон Бутан, Вьетнам, Монгол, Мьянмар, Балба, Киргиз, Лаос, Индонез, Пакистан, ОХУ, Сингапур, Филиппин, Энэтхэг, Япон зэрэг улсын Байнгын төлөөлөгчид оролцож, Бурхан багшийн айлдсан сургаал, үнэт зүйлийн талаар үг хэлэв.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр хэлсэн үгэндээ Бурхан багшийн энэрэн нигүүлсэхүй, хүч үл хэрэглэх, энх тайвнаар зэрэгцэн орших сургаал нь улс орнууд, ард түмнүүдийн хоорондын яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, эв нэгдлийг бэхжүүлэхэд чиглүүлэгч үнэт зарчим болохыг онцлов. Тэрбээр мөн эл өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь энх тайван, хүний эрхэм чанар, эв санааны нэгдлийг дэмжих олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ёс суртахууны хариуцлагыг НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчимтай уялдуулан нэмэгдүүлэх ач холбогдолтойг тэмдэглэв гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
| “Бурхан багшийн их дүйчин өдөр”-ийн хүндэтгэлийн арга хэмжээг НҮБ-ын байранд зохион байгууллаа |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03