APEC уулзалтыг зохион байгуулах зорилгоор шинэчилж, ногоон байгууламж, үзэмжийг хослуулсан Яньчи арал. Яньчи нуурын экологийн хөгжлийн жишиг бүс нь 21 км² талбайг эзэлдэг. Яньчи арал өмнө нь ой, Яньчи нуурын үзэсгэлэнт газрын уран баримал бүхий цэцэрлэгт хүрээлэн байв.

Яньчи арлыг шинэчлэн тохижуулах ажил 2010 оны 12-р сард суурь тавигдсан бөгөөд дараа жил хэсэгчлэн барилгын ажил эхэлж, 2014 оны 6-р сард бүрэн дуусжээ. Арал нь 650,000 м² талбайтай бөгөөд 180,000 м² талбай бүхий 15 барилга байгууламжтай. Тус барилгуудын нэг нь хурлын төв, нэг зочид буудал, нэг цамхаг болон 12 хаустай. Яньчи арлын ерөнхий зохион байгуулалт, байгалийн үзэсгэлэнг хадгалж, хятадын хааны уламжлалт соёлыг илэрхийлэх цэцэрлэгжүүлэлт, мөн уламжлалт, орчин үеийн хосолмол барилга байгууламжийг барихдаа байгальд ээлтэйгээр шийдэхээс гадна 3 мянган жилийн түүхтэй хааны ордны хэв маягийг шингээж үлдээжээ.

Арлын бүтээн байгуулалт нь таван онцлогтой. Дизайны хэв маяг: 12 хаусыг цагийн зүүний дагуу байрлуулж, Хятадын эртний хааны цэцэрлэгийг цагийн “гол тэнхлэг” байхаар тохируулан цаг дотор эргэлдэх хэлбэрээр барилга байгууламжийг байршуулсан байна. Цэцэрлэгийн үзмэрийн бүс: Арлын ногоон байгууламжийг бүрэн шийдсэн бөгөөд цэцэрлэгжүүлэлтийг үзэмж, гоо зүй, хэлбэр дүрс, өв уламжлалыг хослуулжээ. Бүс нутгийн онцлог: 12 хаусыг 5 хэсэгт хуваасан: Зүүн хойд хэсэгт ой мод, Баруун хойд хэсэгт уул,Баруун өмнөд хэсэгт уулны хөндий, Өмнө хэсэгт арал, Зүүн талаараа усны эрэг эргийг багтаасан. Энэ нь бүс нутгийн соёл, барилгын онцлогийг харуулсан. Газрын байршлын хувьд хойд талаараа өндөр, өмнөталаараа нам, баруун талдаа уул, зүүн талдаа устай гэдгийг илэрхийлжээ.

Бүрэн үйл ажиллагаатай 12 хаусын талбай 6,000-9,000м², дотор нь Ерөнхийлөгчийн апартамент, зочны өрөө, усан сан, кино театр, бие чийрэгжүүлэх төв, шатар тоглох өрөө зэрэг олон үйл ажиллагааны талбайтай. Үйлчилгээ нь байрлах, хооллох, зугаа цэнгэлийн олон талт боломжийг олгодог, жижиг зочид буудлын үүрэг гүйцэтгэдэг бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламжууд бөгөөд 70 хувь эрчим хүчний хэмнэлттэй байна.

| Бээжингийн Яньчи нуурын экологийн хөгжлийн жишиг бүсэд Монгол сэтгүүлчид зочлов |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55