2012 онд Хятадын Инженерийн Академийн академич Фан Жыюаниар ахлуулсан Хятад-Улаанцавын хүйтэн цаг агаарт хүнсний ногооны шинэ туршилтыг хөгжүүлэх төвийг байгуулжээ. хүнсний ногооны шинэ сорт гарган авах, хүнсний ногоо тариалах технологийн дэвшилтийг нэвтрүүлэх, хүнсний ногооны хортон шавьжтай тэмцэх технологийг нэвтрүүлэх чиглэлд судлаачид анхаарч ажилласан байна. Судалгааны чиглэл тус бүрдээ 20 гаруй ахмад мэргэжилтнээс бүрдсэн долоон судалгааны баг байгуулж шинжлэх ухааны үндэслэлтэй, үр дүнтэй судалгаа хийж, үр дүнг гарган ажиллаж байгаагаа танилцууллаа. Тус төвөөс Жүнган 628 сортын төмс үржүүлж, хойд бүс нутагт 70мянган га талбайд тариалах болжээ.

Лууван, сонгины дээд зэргийн эрлийз сорт гарган авах амжилттай хэрэгжиж, нийтээр тариалах шатандаа орсон гэдгийг танилцуулж байлаа. Тус судалгааны багийн эрдэмтэд хүйтэн, хуурай сэрүүн бүсэд богино хугацаанд органикаар ургах брокколи, байцаа, улаан лоолийн шинэ сортуудыг гарган авах ажлыг эхлүүлжээ. Судалгааны ажоын үр дүнд брокколи, улаан лоолийн үржүүлгийн салбарт томоохон дэвшил гарч, үе шаттайгаар үр дүнгээ өгч эхэлсэн байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд олон төрлийн инновацийн ололт амжилт, шинэ технологиудыг Улаанцав хотод төдийгүй улс даяар өргөнөөр нэвтрүүлсэн гэдгийг судлаачдын төлөөлөл танилцууллаа. Хойд бүсийн хүйтэн цаг агаарт ургуулах хүнсний ногооны судалгааны ажлын үр дүнд олон амжилтад хүрч таван шинэ бүтээлийн патент авч, хоёр ном бүтээл хэвлүүлжээ. Мөн үндэсний “Арван хоёрдугаар таван жил”-ийн төлөвлөлтийн хугацааны шинжлэх ухаан, технологийг дэмжих хөтөлбөрийн “Зүүн хойдын хүйтэн бүс нутагт хүнсний ногоог чанартай, өндөр үр ашигтайгаар үйлдвэрлэх гол технологийг судалж, жишиг үзүүлэх” төслийг хэрэгжүүлэхэд тэргүүлэн оролцогчоор шалгараад байна. Тус төв нь Үндэсний “Оч хөтөлбөр” төсөл, Өвөр Монголын шинжлэх ухааны томоохон судалгааны төслүүд зэрэг 10 гаруй төслийг хэрэгжүүлээд байна.


| БНXАУ-ын Хойд бүсийн хүнсний ногооны судалгааны төвд төмс, улаан лоолийн шинэ сортыг гарган авч байна |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55