Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй Улаанцав дахь дата баазтай танилцлаа

Сэргээгдэх эрчим хүчний Жүнжинь датагийн Улаанцав дахь бааз нь БНХАУ-ын томоохон хот, муж, төр, хувийн хэвшлийн дата мэдээллийг хадгалж, дахин ашиглуулах нөөц бааз суурь бөгөөд мэдээллийг аюулгүй, стандартын дагуу хөргүүртэй байгууламжид халгалахдаа сэргээгдэх эрчим хүчээр дата серверийн эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах цогцолбор юм.

Улаанцав дахь энэхүү дата бааз нь 2021 оноос эхлэн төлөвлөж, 2025 онд ашиглалтад оруулж, үйл ажиллагаагаа өргөжүүлж эхэлжээ. Тус төсөл нь нийт 30 гаруй га талбайг хамарч, нийт 91 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийгдээд байна. Үүний үр дүнд 450,000 м.кв бүхий барилга байгууламж барьж ашиглалтад оруулсан. Мөн тус төв нь өнөөдрийн байдлаар 338,000 кВт-д эрчим хүчийг хэрэглэж байна. Цаашид 720,000 кВт хүртэл эрчим хүчний хэрэглээтэй бааз болохоор төлөвлөж, барилга байгууламж, серверийн төвөө өргөтгөн барьж байгаа юм байна.

No description available.

Тус дата төвийн жилийн хэрэглээ 2.19 тэрбум кВт·ц-т хүрэх бөгөөд 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны хэрэглээгээ хангах юм байна. Энэхүү дата төв нь БНХАУ-ын төр болон бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн дата мэдээлэл хадгалөх 12 серверийн танхим байгуулж, 25,000 компьютерийн тавиур байршуулаад байна. Энэхүү дата төвийн эрчим хүчний хэрэглээг хангах сэргээгдэх эрхчим эрчим хүчний төсөл нь 2024 оны 10 дугаар сараас 2025 оны 9 дугаар сарын хооронд хийгджээ.

No description available.

Жүнжинь датагийн Улаанцав дахь баазийн сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтад 1.63 тэрбум юанийг өнөөдрийн байдлаар зарцуулаад байна. 200,000 кВт, цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал бүхий салхин сэнсний 26 ширхэг турбин байгууламж, Нарны эрчим хүчний 100,000 кВт эрчим хүч үйлдвэрлэх станц зэргийг 30 орчим га талбайд байрлуулж, ашиглалтад оруулжээ. Нарны эрчим хүчний станц дээр нэг талын давхар бүрхүүлтэй N төрлийн 710Wp нарны хавтанг ашигладаг байна. Жүнжинь дата төв н 220 кВ-ын дэд станцыг 2025 оны 6 дугаар сарын 19-нд ашиглалтад оруулжээ.

No description available.

Үйл ажиллагааны үр дүнгийн хувьд төсөл бүрэн хүчин чадлаараа сүлжээнд холбогдсоны дараа жил бүр 854 сая кВт·ц цахилгаан үйлдвэрлэх бөгөөд шинэ эрчим хүчний суурилуулалтын ашиглалтын түвшин нь 96.8 хувиас дээш байхаар төлөвлөсөн гэнэ. Төслийн ногоон цахилгаан хэрэглээний орлого 40 хувьд хүрч, нийт нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 480,000 тонн бууруулах боломжтой гэж компанийн удирдлага танилцууллаа.


Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй Улаанцав дахь дата баазтай танилцлаа
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ