БНХАУ-ын төрийн бодлогоор 2016 оноос эхлэн зэрэглэлээ нэмэгдүүлж, 2024 оны нэгдүгээр сараас эхлэн Улаанцавын Хятад-Европын ачаа тээврийн шуурхай түгээлтийн төв болон өргөжүүлжээ. Өнөөдрийн байдлаар 30 гаруй га талбайд тус логистикийн төв ажиллаж байна.
Энд төмөр замын ачаа тээвэр, авто замын ачаа тээврийг нэгтгэж, мөн үйлдвэрлэлийн бүс байгуулан цогцоор нь ажиллаж байгаа юм. Тус төмөр замын логистикийн төвд ӨМӨЗО-ны хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг европын зах зээлд гаргах, мөн орос, европоос оруулж ирэх уул уурхай, мод зэрэг бүтээгдэхүүнийг боловсруулан хятадын дотоод зах зээлд нийлүүлэх тээвэрлэлт, үйлдвэрлэлийн цогцолбор юм. Хятад-Европын төмөр замын тээвэрлэлтийн хүрээнд жилд 1086 удаагийн галт тэрэгний цувааг гаргадаг байна.
Хүнс, тоног төхөөрөмж, авто машин зэргийг төмөр замаар голлон тээвэрлэдэг. Тухайлбал биднийг очиход ӨМӨЗО-ны Баяннуурт ургуулж хураасан наранцэцэгийн хар самарыг европын зах зээлд гаргахаар ачиж байв.
Тус төвийн эдийн засгийн хөгжил хариуцсан Жон Дун Ёнийн хэлж буйгаар "Хойд болон бээжингийн тойргийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг европт гаргах, таньжин усан боомтын ачаа тээврийг хойд бус нутаг болон Монгол, Оросруу тээвэрлэх гол цэг болж байна. Энэ төв нь хятадын барааг экспортлох, мөн зарим улсын бүтээгдэхүүнийг импортлох ажлыг хийж байна. Манай энд зарим аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг савлах, багцах гэх мэт үйлдвэрлэлийн ажил явагддаг. Тухайлбал манай логистикийн төвөөр дамжуулан 30 мянган тонн самарын үрийг европруу гаргаж байна" гэлээ.
Тус парк нь “боомтын гаалийн баталгаат үйлчилгээ, орчин үеийн логистик, олон улсын худалдаа, боловсруулалт, үйлдвэрлэлийг хослуулсан ажиллаж 2024 оны байдлаар тус паркт 21 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, нийт үйлдвэрлэлийн өртөг нь 2.51 тэрбум юаньд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 27 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Тэдгээрийн дотор аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний өртөг 2.28 тэрбум юань буюу өмнөх оны мөн үеэс 29 хувиар өссөн бөгөөд тогтоосон хэмжээнээс дээш аж ахуйн нэгжүүдийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний өртөг 2.1 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 24 хувиар өссөн; Бөөний болон жижиглэнгийн борлуулалтын орлого /импорт, экспортын худалдааг багтаагаад/ 20 сая юаньд хүрч, тээвэрлэлт, агуулахын орлого 220 сая юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 25 хувиар өссөн байна.

Нийт татварын орлого 44.54 сая юаньд хүрсэн байна. Цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, Монгол улстай хамтран Европт гаргах ачаа тээврийг нэмэгдүүлэх бодлого барьж цувааны хүлээгдлийг бууруулах дээр талууд ажиллах шаардлагатай байгаа. Учир нь европруу явж буй казхастанаар явдаг төмөр замын тээврээс 2800км товч зам нь Улаанцав-Эрээн-Монгол-Оросоор дамжин 30 гаруй хотоор өнгөрч европт хүрдэг төмөр зам юм аа.
| УБТЗ-аар дамжуулан Европын зах зээлд Хятадын барааг гаргах Улаанцавын төмөр замын логистикийн төв |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55