Монголын сэтгүүлчид БНХАУ-ын Өвөр Монголын Эрээн хотод байрлах Хаоган жимс, хүнсний ногоо, амуу будаа, хүнсний тосны импорт, экспортын парк компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус парк нь 2007 оны гуравдугаар сард 10 сая юанийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан бөгөөд Эрээн хот дахь жимс, хүнсний ногооны төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Монгол Улсад экспортлох эрх бүхий гаалийн хяналтын цорын ганц байгууллага аж.
Компанийн үндсэн үйл ажиллагаанд жимс, хүнсний ногооны экспорт, бэлэн хоол болон хүнсний бүтээгдэхүүний урьдчилан боловсруулалт, хөлдөөсөн болон хатаасан жимс, ногооны үйлдвэрлэл, төмсний шарсан бүтээгдэхүүний хагас боловсруулалт, амуу будаа, хүнсний тосны импорт, экспорт, логистик, агуулах, тээврийн үйлчилгээ багтаж байна.
Парк нь нийт 80 мянган ам метр талбайтай бөгөөд 25 мянган ам метр бүхий тогтмол температуртай 13 агуулах, 10 мянган ам метрийн хяналт шалгалтын талбай, 3700 ам метрийн хамтарсан шалгалтын нэгдсэн байртайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Тус агуулахаас өдөр бүр 25 тонн даацтай 30 орчим автомашин жимс, хүнсний ногоо тээвэрлэн 24 цагийн дотор Улаанбаатар хотод хүргэдэг байна. Мөн бүтээгдэхүүнийг Монголын стандартын шаардлагад нийцүүлэн боловсруулж, савладаг аж.
Паркын дотор болон гадна орчинд 24 цагийн цахим хяналтын камер ажилладаг бөгөөд мэргэжлийн шинжилгээний лаборатори, жимс, хүнсний ногооны аюулгүй байдлыг шалгах орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогджээ.
Мөн тус компани Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-д нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа бөгөөд 2025 онд 20 мянган тонн мах худалдан авсан байна. Үүнээс гадна ОХУ-ын Байгаль нуурын бүсээс ус, рашаан импортлон Хятадын зах зээлд нийлүүлдэг талаар танилцууллаа.


| Манай улс 170 мянган тонн жимс, хүнсний ногоог Эрээн боомтоор импортолжээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03