Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол" -хүнсний тогтолцооны тогтвортой байдалд үзүүлэх үр дагавар хэлэлцүүлгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран Дундговь аймагт зохион байгуулж байна.
Монгол Улс нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг, өртөмтгий орнуудын нэг юм. Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд агаарын жилийн дундаж температур 2.4 хэмээр дулаарч, хур тунадасны хэмжээ 7.3 орчим хувиар буурсан бол өвлийн улиралд орох хур тунадасны хэмжээ ялимгүй нэмэгдэж, харин дулааны улирлын хур тунадасны хэмжээ зарим бүс нутагт багасаж мөнх цас, мөсөн голын хэмжээ 29.9 хувиар буурч, цэвдэг хайлж байгааг судлаачид тогтоогоод байна.
Иймд уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр олон Улсын байгууллагуудын Монгол улсад хэрэгжүүлж буй ажлын үр дүн, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, Монгол орны бэлчээрийн төлөв байдалд гарсан өөрчлөлт, нөхөн сэргээх шийдлүүдийн талаар чиглэлийн яамд, олон Улсын байгууллагууд, орон нутгийн төлөөлөл хэлэлцэх юм.
Монгол улс 1973 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад (ХХААБ) гишүүн орноор элссэн орсон ба энэ онд 50 жилийн ойн хамтын ажиллагаа тохиож байгаа ба ойн хүрээнд Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол" -хүнсний тогтолцооны тогтвортой байдалд үзүүлэх үр дагавар хэлэлцүүлгийг хамтатган хийж байна.
НҮБ-ын ХХААБ нь өнгөрсөн хагас зуун жилд Монгол улсын засгийн газартай хамтран монголчуудын аж амьдралд үр өгөөжөө өгсөн 200 гаруй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ. Төслийн үйл ажиллагааны чиглэлүүд нь байгалийн нөөцийн тогтвортой менежмент, мал аж ахуй, газар тариалан, онцгой байдлын менежмент, даван туулах чадвар, шинжилгээ судалгаа, статистик, шинэ технологи инновац дамжуулалт, бодлого, эрх зүйн орчин, хүнсний чанар, аюулгүй байдал, шим тэжээл юм.
Монгол Улс газрын доройтол, цөлжилтийн эсрэг хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор 2026 онд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулна.
| МОНГОЛ УЛСЫН НИЙТ НУТАГ ДЭВСГЭРИЙН 4,7 ХУВЬ НЬ НЭН ЦӨЛЖИЛТТЭЙ БАЙНА |
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:53:28
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47
Өнөөдөр цас орж, цасан болон шороон шуургатай байгаа газрууд
2026-03-11 17:57:23
Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ
2026-03-11 17:49:46
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
2026-03-11 17:47:23
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа
2026-03-11 17:45:46
Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана
2026-03-11 17:42:43
ХУД ТҮЦ ажиллуулах байршилд санал авч эхэлжээ
2026-03-11 15:58:07
Манай улсаас хандивласан сарлагийн хөлдөөсөн эсээс Бутанчууд хоёр тугалтай болжээ
2026-03-11 15:43:36
Хүргэлтийн аккаунтаа гадаад жолооч нарт зээлдүүлсэн Солонгос иргэдэд хариуцлага тооцно
2026-03-11 11:07:04
2026-03-11 10:39:32
Түр хамгаалах байрыг ар гэрийнх нь зөвшөөрлөөр "Шинэ саран" гэж нэрлэсэн
2026-03-11 10:29:23
Батлан хамгаалах яам ёс зүй, хариуцлагаараа төрийн 78 байгууллагаас түрүүлжээ
2026-03-11 10:20:20
Тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй 50 иргэнд хариуцлага тооцлоо
2026-03-11 10:03:24
2026-03-11 09:47:53
2026-03-11 09:42:19
2026-03-11 09:37:25
Өнөөдөр бүжиг наадам хийх, урлан бүтээхэд сайн
2026-03-11 08:10:21