Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан бүх насаар нь хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын зарим хэсэгт зохих өөрчлөлт оруулж бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Ц.Д нь 2024 оны 06 сард хоёр удаагийн үйлдлээр хүнийг онц харгис хэрцгийгээр, бүлэглэж, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүнийг алсан, бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, хүч хэрэглэхээр заналхийлсэн, кибер орчинд хууль бусаар халдсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн, мөн амь хохирогч Ч.Ш-н амийг хохироосны дараа цогцсыг нуух, зөөвөрлүүлэх үйлдэл хийлгэхийн тулд хохирогч Э.Н, Э.Г нарын эрх ашигт хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл бүхий хувийн мэдээллийг дуу, дүрсний бичлэг хийн бусдыг сүрдүүлж тодорхой үйлдэл хийхийг шаардсан, өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон,
Шүүгдэгч Э.Г, Э.Н, нарыг хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд эс үйлдэхүйгээр хамжигчаар оролцсон гэж прокурор яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ч насанд хүрээгүй амь хохирогч Ч.Ш-ын амь насыг хохироосон үйлдэлд урьдчилан амласан, мөн үйлдэл эс үйлдэхүйгээ гэм буруугийн зөвхөн санаатай хэлбэрээр явуулж, өөрсдөө хамжигчаар оролцож байгаа гэмт хэргийн нийгмийн хор аюул, тухайн гэмт хэргийн улмаас бий болох хор уршгийг ухамсарлан ойлгож, улмаар ийм хор уршиг бий болгохыг хүсэж үйлдсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй, шийтгэх тогтоол үндэслэлтэй гэх агуулгатай дүгнэлтийг хийж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
| Ц.Дагвадоржийн хаалттай хоригдох хэсэгт өөрчлөлт оруулж, Э.Г, Э.Н нарыг дахин буруугүй гэж үзлээ |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55