Өвөр Монголын Чөлөөт худалдааны туршилтын бүсийн Эрээн хотын салбар бүс нь Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын чухал зангилаа болон хөгжиж байна. Эрээн хот нь Хятадаас Монгол Улсад нэвтрэх хамгийн том хуурай замын боомт бөгөөд хоёр улсын иргэдийн харилцааны 70 гаруй хувь, Монгол руу экспортлогдох бараа бүтээгдэхүүний 80 гаруй хувийг дамжуулдгаараа стратегийн өндөр ач холбогдолтойд тооцогдож байна.
Тус салбар бүс нь чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтыг шинэ шатанд гаргах зорилгоор боомтын дэд бүтэц, ухаалаг боомтын системийг эрчимтэй хөгжүүлж эхэлжээ. Авто замын боомтын хоёр дахь сувгийн бүтээн байгуулалтыг хурдасгаж, зорчигч болон ачаа тээврийн урсгалыг тусгаарласнаар жилд 6 сая тонн ачаа боловсруулах хүчин чадалтай болохоор төлөвлөсөн байна.
Мөн Тяньжинь боомт, Таншань боомт зэрэг далайн боомтуудтай уялдаа холбоогоо бэхжүүлж, “төмөр замын нэвтрэл” загварыг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж байгаа аж. Үүнээс гадна Монгол, Орос руу чиглэсэн олон улсын агаарын тээврийн сүлжээг өргөжүүлж, нисэх онгоцны ачаа тээврийн шинэ хэлбэрүүдийг хөгжүүлэхээр ажиллаж байна.
Эрээн хотын салбар бүс нь худалдаа, логистикт түшиглэн импортын түүхий эд боловсруулах, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, угсрах үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримталж байгаа бөгөөд Хятад, Монголын хил дамнасан гар утасны төлбөр тооцоог хөгжүүлж, Монголын цахим түрийвчийг Хятадад ашиглах нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна.
Түүнчлэн соёл, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, “Цайны зам” соёлын аялал жуулчлалын маршрут, “Эрээн хотод суралцах” олон улсын хөтөлбөр зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Байгаль орчны чиглэлээр Монгол Улстай хамтран цөлжилт, шороон шуурганы эсрэг хяналтын төвүүд байгуулах зэрэг экологийн төслүүдийг хэрэгжүүлэхээр болсон байна.
| Эрээн хот жилд 6 сая тонн ачаа боловсруулах хүчин чадалтай болно |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03