"ТВ8" телевиз болон "HR Corporation"-ийн ерөнхийлөгч Ё.Мөнхдэмбэрэл нарын санаачлан хэрэгжүүлж буй BE STRONG реалити шоу нэвтрүүлгийн гурав дахь дугаар өнөөдөр үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Өнгөрсөн пүрэв гарагт цацагдсан хоёр дахь дугаарт оролцогчид хувь хүний хөгжил, сэтгэлгээний сургалтад сууж, “Sun medical” эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгт орж эмчээс зөвлөгөө авч, “HR Fitness”-ийн мэргэжлийн багшийн зөвлөгөөгөөр өөрт тохирсон дасгал, хөдөлгөөнийг хийж амьдралдаа эрүүл хэв маягийг бүрдүүлэх эхний алхмаа хийсэн.
Тэгвэл BE STRONG реалити шоуны гурав дахь дугаарт 10 оролцогч гадаад, дотоод үзэмжээ зэрэг илэрхийлж, өөрсдийн хэв маягаа эвдэж чадах болов уу?
Энэ удаагийн дугаарт оролцогчид “Шилмэл загвар” агентлагийн тайзнаа өөрсдийн өдөр тутам болон ажил хэрэг, үндэсний баяр, хүндэтгэлийн арга хэмжээний үеэр өмсдөг хувцаснуудаа өмсөн алхах болно. Хэн нь загвар хөөж гоёл чимэглэлд ач холбогдол өгдөг, хэн нь гарт таарснаа өмсөн хэрэггүй зүйлсийг шүүгээндээ хадгалдаг бол?
Тэд хувцасны шүүгээгээ дизайнеруудад шалгуулж, хэрэггүй болсон хувцаснуудаа хайчлуулж, тэднээс бүрмөсөн ангижран, өөрийн стиль, имижийг шинээр тодорхойлох болно.
Энэ удаагийн дугаарт мөн ментор Ё.Мөнхдэмбэрэл оролцогчидтой сэтгэлийн яриа өрнүүлж, тэдний үнэн түүх болон нууцыг дэлгэнэ.
Өдөр бүр өөртэйгөө нүүр тулж буй тэдний хэн нь үнэн байж, хэн нь үнэнээс бултав. Аль баг сэтгэлгээгээ тэлж, бодит нөөцөө ашиглаж, өөрчлөлт шинэчлэлтийн эрэлд гарсан бэ? Тэдний дунд өрсөлдөөн аль хэдийн эхлэсэн. Ялалт, ялагдал авч ирэх хар, цагаан картыг хэн, хэнд өгөв?
Гал гарсан өрсөлдөөн, сэтгээлгээний тулааны шинэ дугаарыг өнөөдөр орой 20:30 цагаас “ТВ8” болон “Chanel11” телевизээр хүлээн авч үзээрэй.

Энтертайнмент, сорилт, өрсөлдөөн, нөлөөллийн документари элементүүдийг хослуулсан энэхүү шоу нь нийт 18 дугаар үзэгчдэд толилуулна.
Эхний шатанд амжилттай оролцсон баг 50 саяын үнэлгээ бүхий үнэт эдлэлийн эзэн болох бол өөрийгөө ялан дийлж, өөртөө эерэг өөрчлөлт авчирсан цор ганц ялагч 100 сая төгрөгийн автомашины эзэн болно.
Оролцогчдын бодит түүх, сэтгэлзүйн өөрчлөлт, амьдралын шинэ шийдвэрүүдийг харуулж үзэгчдэд урам зориг өгч, хүн бүр өөрийгөө хөгжүүлэхэд чиглэх тус реалити шоу нэвтрүүлгийн шинэ дугаар долоо хоног бүрийн даваа болон пүрэв гарагт ТВ8, Channel-11 телевизээр үзэгч танд хүрнэ.
Та ч бас тэдэнтэй хамт байж, сэтгэлгээний хязгаараа тэлээрэй...
.jpg)





| BE STRONG | Оролцогчдын ДОТООД болон ГАДААД ертөнцөөр аялуулах шинэ дугаар өнөөдөр цацагдана |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55