Фэйсбүүк, Инстаграм зэрэг цахим орчинд хэн нэгнийг “зүгээр л тоглоод” эсвэл “уур хүрсэн үедээ” доромжлох, зураг, бичлэгийг нь зөвшөөрөлгүй нийтлэх нь хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог. Ийм эрсдэлээс сэргийлэхийн тулд дараах хуулийн зохицуулалтыг анхаараарай.
Зөвшөөрөлгүй зураг, бичлэг нийтлэх нь ХУУЛЬ БУС
• Иргэний хуулийн 21.5-д зааснаар иргэний дүрсийг гэрэл зураг, дүрс бичлэг болон бусад хэлбэрээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн, олон нийтэд үзүүлснээс гэм хор учирсан бол хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.
• Зөрчлийн тухай хуулийн 6.22-т зааснаар оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны зураг, бичлэг хийсэн бол 200,000 төгрөгөөр торгоно.
• Эрүүгийн хуулийн 13.8-д зааснаар хувь хүний халдашгүй байх эрхэд халдаж, зөвшөөрөлгүй авсан зураг, бичлэгийг олон нийтэд тараасан бол зорчих эрхийг хязгаарлах эсвэл хорих ял шийтгэх хүртэл хариуцлага хүлээлгэнэ.
Хүний нэр төр, алдар хүндийг гутаах нь ТӨЛБӨРТЭЙ
• Иргэний хуулийн 21.2-т зааснаар хүний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээлэл тараасан этгээд тухайн мэдээллээ үнэн болохыг нотолж чадахгүй бол уг мэдээллийг няцаах үүрэгтэй.
• Нэр төрөө гутаалгасан иргэн эдийн бус гэм хорыг буюу сэтгэл санааны хохирлоо мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэхээр шүүхэд хандах эрхтэй.
Хүүхдийн зураг, бичлэгийг зөвшөөрөлгүй нийтлэх нь ХОРИОТОЙ
• Зөрчлийн тухай хуулийн 6.20.3.2-т зааснаар хүүхдийн өөрийнх нь, эсхүл эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр зураг, бичлэгийг нь мэдээлэл, сурталчилгаанд ашиглахыг хориглодог.
Зөрчил гаргасан тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Энэхүү мэдээлэл нь нийтэд зориулсан ерөнхий эрх зүйн мэдээлэл болно. Тухайн асуудлын нөхцөл байдлаас хамааран хууль хэрэглээ өөр байх боломжтой тул мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс эрх зүйн зөвлөгөө авна уу.
| Сошиал орчин нэр төрөө гутаалгасан бол хохирлоо мөнгөн хэлбэрээр нэхэх эрхтэй |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55