Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэгш боломж олгох зорилготой, 21 чиглэлийн нарийн мэргэжлийн эмч нарын оролцоотой иж бүрэн үзлэг эхэлж, 500 хүүхэд хамрагдахаар боллоо. Тус үзлэг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ нь 7 дахь удаагийн үзлэг болж байна.
Үйл ажиллагааг Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Эрхэм нандин сувд” ТББ санаачлан, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-Монгол Японы эмнэлэг болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвүүд хамтран зохион байгуулж байгаа юм. Үзлэгт нийслэл болон Дундговь, Дархан, Өвөрхангай зэрэг орон нутгаас ирсэн хүүхдүүд хамрагдаж байгаа бөгөөд 21 чиглэлийн нарийн мэргэжлийн эмч нарын баг оношилгоо, зөвлөгөө, шаардлагатай эмчилгээний чиглэлийг нэг дороос үнэ төлбөргүй үзүүлнэ.
Одоогийн байдлаар 150 хүүхэд үзлэгт хамрагдаад байна. Үзлэг, оношилгоо 5 дугаар сарын 9, 16-ны өдрүүдэд үргэлжилж, хүүхэд бүрийн оношилгоонд тулгуурласан цаашдын эмчилгээ, сэргээн засах төлөвлөгөөг боловсруулахад чиглэж байгаа аж. Зохион байгуулагчдын зүгээс уг үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эрүүл мэндийн тэгш боломж олгох, эрт илрүүлэг, оношилгооны чанарыг сайжруулах, улмаар урт хугацааны эмчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээний үр дүнг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.
| Хөгжлийн бэрхшээлтэй 500 хүүхдийг иж бүрэн үзлэгээр үнэ төлбөргүй оношилж эхэллээ |
2026-06-25 11:21:41
2026-06-25 09:45:24
2026-06-25 09:38:06
2026-06-25 11:21:41
2026-06-25 10:25:11
2026-06-25 10:19:11
2026-06-25 09:45:24
2026-06-25 09:39:58
2026-06-25 09:38:06
Тамхины хяналтын хууль тамхины хорионы хууль боллоо
2026-06-25 00:28:55
Гааны амтны маргаан дээр “Волтам”-ын санал, Ө.Шижирийн байр суурь яагаад давхцав?
2026-06-24 17:59:52
Хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэхийн тулд ШУТИС-тай хамтарна
2026-06-24 16:31:53
Шүлхийн улмаас хойд бүсийн морин уралдааныг цуцаллаа
2026-06-24 11:56:23
ОХУ дизель түлшний экспортыг бүрэн зогсоож магадгүй
2026-06-24 11:25:09
Даншиг наадам руу Төв цэнгэлдэх-Саппоро-Хүй 7 худаг маршрутаар үнэгүй автобус явна
2026-06-24 10:56:24
2026-06-24 10:00:29
2026-06-24 09:41:35
2026-06-24 09:33:10
Улаанбаатарт 22 хэм дулаан, бороо орохгүй
2026-06-24 07:42:10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-06-24 07:38:47