Иргэн Д.Г төрийн захиргааны байгууллагаас зохих зөвшөөрөл авалгүйгээр Монгол Улсын хилээр эм импортолсон, улмаар хүнсний дэлгүүрт байршуулан худалдах үйл ажиллагаа явуулжээ. Шүүхээс түүний эл үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Эмийг импортлох-ханган нийлүүлэх, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэв.
Гэрч Ө “Манай эгч өөрөө маш хүнд хэлбэрийн харшилтай. Харшилд сайн эм ууж байгаа гэхээр нь хадам аав, ээж хоёртоо тухайн эмээс худалдан авч өгч хэрэглүүлсэн. Тэд өндөр настай мөн сахартай. Тухайн эмийг уулгахад үнэхээр сайн нөлөө үзүүлсэн. Монгол Улсад энэ төрлийн эм цөөхөн байдаг тул эгчийн өөрийн хувийн хэрэглээний эмийг худалдан авсан юм” гэж мэдүүлжээ. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, иргэн Д.Г-ийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар “БНХАУ-аас оруулж ирсэн эмүүдийг нэг удаагийн хэрэглээгээр савласан, “…” нэртэй хүнсний дэлгүүрт байршуулсан, дансаар гүйлгээ хийсэн зэрэг нь эмийг худалдах үйл ажиллагаа явуулсан гэж үзэх хангалттай үндэслэл болсон гэж шүүх дүгнэсэн байна.
Шүүхээс Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв. Энэ гэмт хэргийн улмаас бусдад шууд хохирол, хор уршиг учраагүй байна.
| Харшлын эмийг хүнсний дэлгүүрээр борлуулсан хэрэгт ял оноолоо |
2026-05-08 17:28:13
Ангийнхаа охиныг хүчирхийлсэн СУИС-ийн залуусыг яллагдагчаар татлаа
2026-05-08 17:10:05
Хөгжлийн бэрхшээлтэй 500 хүүхдийг иж бүрэн үзлэгээр үнэ төлбөргүй оношилж эхэллээ
2026-05-08 17:00:09
2026-05-08 17:28:13
2026-05-08 17:19:14
Ангийнхаа охиныг хүчирхийлсэн СУИС-ийн залуусыг яллагдагчаар татлаа
2026-05-08 17:10:05
Хөгжлийн бэрхшээлтэй 500 хүүхдийг иж бүрэн үзлэгээр үнэ төлбөргүй оношилж эхэллээ
2026-05-08 17:00:09
Харшлын эмийг хүнсний дэлгүүрээр борлуулсан хэрэгт ял оноолоо
2026-05-08 14:47:54
2026-05-08 14:32:58
2026-05-08 11:32:01
2026-05-08 10:36:12
2026-05-08 09:57:53
2026-05-08 09:36:58
2026-05-08 09:29:22
Улаанбаатарт 20 хэм дулаан. Бага зэргийн бороо орно
2026-05-08 07:07:33
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-08 07:06:19
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18