Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас санаачлан хорих ангид хүмүүжиж байгаа хоригдолд хөдөлмөрөөр дамжуулан хүмүүжлийн эерэг нөлөө үзүүлэх, тэдний авьяас, ур чадварыг нээн хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилгоор “Ухаарахуй, урлахуй” уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг хоёр дахь жилдээ гаргажээ.
Өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” үзэсгэлэнгээр зочилж, хүмүүжигч нарын уран бүтээлийг үзэж сонирхлоо.
Тус үзэсгэлэнд бүтэн сийлбэртэй гэр, эсгийгээр хийсэн гар урлалын бүтээл, уран зураг, модон сийлбэр зэрэг 196 бүтээлийг дэлгэсэн байна. Үзэсгэлэнгийн танхимд дэлгэсэн бүтээл бүр өөрийн гэсэн өнгө төрх, дурсамж, амьдралын түүхийг харуулж байгаагаараа онцлогтой юм.

“Ухаарахуй, Урлахуй-2” үзэсгэлэнг 2026.05.04-ний өдрөөс хойш 2000 орчим хүн үзэж сонирхсон бол 50 гаруй сая төгрөгийн уран бүтээлийг борлуулж, хүмүүжигч нарын дансанд шилжүүлснийг ШШГЕГ-ын дарга, хурандаа А.Намсаманд танилцууллаа.

Түүнчлэн ШШГЕГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хамтран хорих ангиас суллагдсан гарын дүйтэй хүмүүсийг ажлын байраар хангах, жижиг дунд үйлдвэрлэлийн 20 хүртэлх сая төгрөгийн зээл олгох зэргээр дэмжиж ажиллаж байна. Үүний үр дүнд 2026 оны эхний 5 сарын байдлаар 120 хүнийг ажлын байраар хангажээ.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй – Урлахуй II” - энэ бол зүгээр нэг үзэсгэлэн биш. Энэ бол алдаанаасаа ухаарч, амьдралаа дахин урлаж буй хүмүүсийн дотоод ертөнцийн гэрэл байна” хэмээн онцлоод ШШГЕГ-тай хамтран хүмүүжигч нарын уран бүтээл, авьяас, чадвар, хүмүүжлийн үйл хэргийг үргэлж бодлогоор дэмжиж, хамтарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

| ХЗДХ-ийн Сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо |
"Оюу толгой" компани ТОП-100 жагсаалтыг 4 дэх жилдээ тэргүүллээ
2026-06-15 18:12:42
2026-06-15 16:08:49
2026-06-15 13:53:28
"Оюу толгой" компани ТОП-100 жагсаалтыг 4 дэх жилдээ тэргүүллээ
2026-06-15 18:12:42
2026-06-15 16:08:49
2026-06-15 15:48:14
2026-06-15 13:53:28
2026-06-15 12:47:35
Отгонтэнгэр хайрханы тахилгад очихдоо зам товчлохгүй зорчихыг анхаарууллаа
2026-06-15 10:00:34
Р.Пүрэвдагва: Өөрийгөө өмөөрөхгүй хүлцэл өчье, наадмаар барилдах боломж олгооч
2026-06-15 09:50:40
Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой
2026-06-15 07:45:16
Өнөөдөр СХД, СБД, БЗД, БГД-т цахилгаан хязгаарлана
2026-06-15 07:03:50
Тост, Тосон бумбаа тойрсон иргэдийн амьдралыг ЮНЕСКО дэмжинэ
2026-06-15 06:58:19
Монголын лам нар чуулж, ёсзүйн дүрмээ баталлаа
2026-06-15 06:29:01
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
2026-06-14 11:09:56
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-06-14 00:47:31