Энэ оны эхээр Авлигатай тэмцэх газраас Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат болон түүнтэй холбоотой нэр бүхий албан тушаалтнуудыг тендер, худалдан авах ажиллагаанд хууль бусаар нөлөөлсөн байж болзошгүй асуудлаар шалгаж эхэлсэн талаар мэдээлэл олон нийтэд хүрээд байсан.
Тухайн үед Н.Энхбатын гэр болон ажлын өрөөнд нэгжлэг хийсэн гэх мэдээлэл гарч байсан бөгөөд хэрэгт түүний ойрын хүрээний хүмүүс болох Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуяг, Э.Очирхуяг, Т.Энхээ, Өмнөговь аймгийн Бүсийн дата төвийн дарга Б.Чинбат, ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн барилгын асуудал хариуцсан мэргэжилтэн М.Мөнхмаа нарыг мөн шалгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байв.
Харин хамгийн сүүлд Н.Энхбат АТГ-т дахин мэдүүлэг өгсөн бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан гэх мэдээлэл байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд тендер шалгаруулалт, төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой зарим шийдвэрүүдийг нарийвчлан шалгаж эхэлжээ.
| Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03