Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Цаг агаар, орчны тоон загварчлал судалгааны хэлтсээс ирэх 6-8 дугаар сар дуустал хугацааны урьдчилсан төлвийг тооцоолон гаргажээ. Олон жилийн дундажтай харьцуулахад 2026 оны зургадугаар сард агаарын температур нутгийн өмнөд хэсгээр, долоо болон наймдугаар сард ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байна. Хур тунадас зургадугаар сард баруун болон говиор, долдугаар сард ихэнх нутгаар, наймдугаар сард баруун болон зүүн хэсгээр хур тунадас ОЖД-аас бага байх төлөвтэй байгаа аж. Агаар, хөрсний хэт халалт, хуурайшилт болох магадлалтай. Түүнээс үүдэлтэй болзошгүй аюул, ослоос сэрэмжтэй байхыг Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулав.
Зургадугаар сард: Агаарын дундаж температур Өмнөговь, Дорноговийн нутаг, Дундговийн ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Ховд, Говь–Алтай, Өмнөговийн нутаг, Увс, Завханы баруун, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Долдугаар сард: Агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутаг, Төвийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас Хөвсгөл, Архангай, Булганы нутаг, Завханы ихэнх, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Сэлэнгэ, Төвийн баруун хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна.
Наймдугаар сард: Агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь–Алтайн ихэнх, Завхан, Өмнөговийн баруун, Баянхонгорын өмнөд, Дорнодын зүүн хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна гэж мэдээлэв.
| Зургаадугаар сард цаг агаар ямар байх вэ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03