Тавдугаар сарын 4-нд шар өвс шатаасны улмаас СХД-т таван айлын хашаа, гэр, амбаар шатжээ. Хүмүүс өмссөн хувцастайгаа үлдсэн. Нэг иргэний хариуцлагагүй байдлын улмаас нэлээн олон хүн хохирлоо. Нэг гэр ямар үнэтэй билээ гэж Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд мэдээллээ. Галын улмаас хохирсон иргэн "Би 580 мянган төгрөгөөр мах аваад хөргөгчиндөө хийсэн байсан. Арван жилийн хөдөлмөр болсон байшин маань хормын дотор шатчихлаа" гэв. Иргэд анхаарал болгоомжгүйн улмаас гал алдан, галын аюулгүй байдлыг хангаагүй, бусдыг хохироосон бол Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээдэг, хохирлыг төлүүлдэг гэв. Хохирол их хэмжээнийх бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Иймд шар өвсөө шатаалгүйгээр цэвэрлэхийг зөвлөв. Энэ онд нийслэлд 20 иргэн нийт 2 сая төгрөгийн торгууль төлж, нийслэлд 9 иргэн галд өртөж амь насаа алджээ.
| Байшин нь шатсан иргэн: Би ₮580 мянгаар мах авч, хөргөгчиндөө хийсэн байсан |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03