Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 32Б байрны арын мөсөн гулгуурын талбайн газар эзэмшигчтэй хэлцэл хийж, иргэдийн хүсэлтийн дагуу нийтийн эдэлбэр газар болгохоор ажиллаж байна.
Хотын дарга Х.Нямбаатар “Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр IV хороололд социализмын үед мөсөн коток байсан талбай хувьчлагдаж, цаашлаад үйлчилгээний орон сууцны зориулалттай болж газрын зориулалт өөрчлөгджээ. Нийтдээ 4000 ам метр газар хамаарна. Тус газар “Бяцхан билэгт хүү” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын нэр дээр байдаг бөгөөд тус байгууллага энд үйлчилгээтэй орон сууц барих гэж байгаа юм байна. Энэ хэсэг маш их нягтшилтай. Гэтэл дахиад олон давхар барилга баривал замын ачаалал дийлэхгүй зэрэг хүндрэл үүснэ. 1990 оноос хойш өмч хувьчлал явагдаж, хуучин нийгмийн үеийн хувьчлах боломжтой бүхий л барилга байгууламжийг хувьчилсан. 2000-аад оноос хойш эрчимтэй барилгажиж, багахан чөлөөтэй газар бүрийг захирамжилж, өндөр барилгууд барьснаар энэ хорооллын үндсэн өнгө төрх алдагдсан. Бид цаашид хүүхэд залуучуудын дурсамжийг үлдээсэн энэ мэт барилга байгууламжуудыг зориулалтаар нь ашигладаг болох зорилго тавьж ажиллаж байна.
“Бяцхан билэгт хүү” ТББ-д энэ газрын зориулалт, хэмжээгээр нь өөр газар олгох, эсвэл нөхөн олговор олгох зэргээр зохих арга хэмжээг авч ажиллана. Энэхүү газрыг Баянгол дүүргийн ЗДТГ-ын нэр дээр авсныхаа дараа спортын зориулалтаар шинээр тохижуулж, бүтээн байгуулалтын ажил хийнэ. Тухайлбал, 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна. Мөн хуучин котокын талбайг жилийн дөрвөн улиралд ашиглаж болохоор зохион байгуулж, тэмцээн тайлбарладаг хэсэг болоод үзэгчийн хэсгийг мөн шинэчилнэ. Төрийн бус байгууллагатай зөвшилцөлд хүрч, зөвшөөрлүүдийг цуцалж, Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулна” гэв.
| Хорооллын мөсөн гулгуурын газрыг эзнээс нь авч, нийтийн эдэлбэр болгоно |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55