Нийслэлийн хэмжээнд зам засвар, арчлалтын ажил хийж гүйцэтгэдэг нэр бүхий төрийн өмчит компаниас 2024-2025 оны хугацаанд хувийн хэвшлийн 4 компани руу нийт 8.7 тэрбум төгрөгийг холбогдох хууль тогтоомжийг зөрчиж санхүүгийн анхан шатны баримтын бүрдэлгүйгээр, ажил үйлчилгээ худалдан авсан гэх нэрийдлээр шилжүүлэн албан татвар төлөхөөс зайлсхийж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг илрүүлээд байна.
Уг үйлдлийг 2023, 2024 онд тус газрын даргаар ажиллаж байсан Г, Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Л нар үйлдсэн болохыг тогтоон өөрсдийн хамаарал бүхий иргэдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлэн авах замаар хөрөнгө завшсан, хөрөнгийн эх сурвалжийг зориуд нуух байдлаар олон тооны гүйлгээгээр дамжуулан авч мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжлүүлэн шалгаж байна.
| Зам засварын төрийн өмчит компанид ₮8.7 тэрбумын хууль бус шилжүүлэг илэрч, хэрэг шалгагдаж байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03