Иргэн Б.Б нь тэтгэврийн хэмжээг бодит бусаар тооцоолсныг зөвтгөн өөрчлөхөөс татгалзсан шийдвэр гаргасныг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн хэмжээг тооцооллын хувьд зөвтгөн өөрчлөхийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах, мөн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг 2022 оны 11 сараас 2025 оны 06 сарыг дуусах хүртэл хугацаанд дутуу олгосны хохиролд 50 сая төгрөгийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргуулах шаардлага гарган маргасан.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ингэхдээ нэхэмжлэгчид дутуу олгосны хохиролд 50 сая төгрөгийг нийгмийн даатгалын сангаас гаргуулан олгох, мөн тэтгэврийн хэмжээг А ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн аудиторын дүгнэлтээр тооцоолсон дундаж цалинд үндэслэсэн тухай бүрд нь итгэлцүүрээр нэмэгдүүлэн олгох ёстой тэтгэврээр зөвтгөн тогтоож, тэтгэвэр тогтоолтын хувийн хэрэгт бичилт хийх, цаашид дээрх Аудиторын дүгнэлтээр тооцсон аргачлалаар нэхэмжлэгчид тооцон олгож байхыг даалгаж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд нийгмийн даатгалын байгууллага нь үйлдвэрийн осолд орж хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтны хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийг тогтоохдоо нарийвчилсан хуулиас тооцож олгох үүрэгтэй, 2022 оны 11 сараас хойш нэхэмжлэгчийн тэтгэврийг өөрчлөн тогтоогоогүй, анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ч Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн хүчингүй болсон заалтыг баримталсан гэх агуулгатай дүгнэлтийг хийж шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогч нарын маргаж буй гол үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, Засгийн газрын хэдэн оны аль тогтоол, цалингийн суурь итгэлцүүрийг хэрхэн маргааны үйл баримтад хэрэглэх талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, ойлгомжтой байх шаардлагыг хангаагүй, мөн нийгмийн даатгалын байцаагч тэтгэвэр тогтоох эрхтэй учир хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэх агуулгатай дүгнэлтийг хийж шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
| Тэтгэврийн хэмжээг буруу тогтоосон хэмээн ₮50 саяыг нэхэмжилжээ |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55