Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Барс” захын хойно байрлах 2612 ам метр талбайг өнгөрсөн сард чөлөөлсөн. Уг талбайг сэргээн засварлаж, улирлын чанартай өдрийн худалдаа, үйлчилгээний төв байгуулна. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.

“Барс” захын хойно байрлах "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 2612 ам метр талбайг “Восточный альянс” ХХК-д 2000-аад оны үед эзэмшүүлсэн. Тус газрыг чөлөөлөх ажлыг өнгөрсөн сард эхлүүлсэн. Тодруулбал, “Восточный альянс” ХХК-д “Сэлбэ 20 минутын хот” төслийн байршилд цэвэр, бохир, дулаанаар хангах нөхцөлтэй, газрын хэмжээг одоо байгаа хэмжээнээс нэмэгдүүлэн, нэгдүгээр эгнээнд худалдаа үйлчилгээ эрхлэх зориулалттай, төлөвлөлтөд нийцсэн үйлчилгээтэй орон сууц барих газар олгох юм. Дээрх талбайн зэрэгцээ найман нэрийн хоёр дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нүүх саналтай байгаа юм. Тиймээс газрын үнэлгээг хийж байна.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Нийслэл 2026 оныг бизнесийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд дээрх чөлөөлсөн талбайд жижиг, дунд үйлдвэрлэл болон гар дээрээс худалдаа эрхлэгчдийг дэмжих зорилгоор улирлын чанартай жимс жимсгэнэ, хүнсний ногоо, сүү цагаан идээ худалдаалах павильон барина. Уг ажлыг ирэх долоодугаар сараас өмнө хийж дуусгана. Улирлын чанартай учраас ажлын байрны хүртээмж нэмэгдэнэ. Мөн нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгт хүрээлэнг сэргээж засварлана. Ингэхдээ нийтийн бие засах газар, зогсоолын асуудлыг шийднэ” гэлээ.

| “Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03