Урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан, эрүүгийн нөлөө бүхий этгээд болох “Д” нь өнгөрсөн оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг дэвгэрт тусгай зориулалтын техник хэрэгсэл ашиглан газрын хэвлийд хууль бусаар халдаж, ашигт малтмал олборлосон нь тогтоогдсон. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэгт бүртгэлтийн хэрэг нээн шалгах явцад дээрх этгээд нь “...Надад танил тал зөндөө хүмүүс байна, охины чинь ялыг хөнгөлж өгнө, сайн өмгөөлөгч авч өгнө...” гэж бусдад амлалт өгч, зохиомол байдал бий болгож, 50 сая төгрөг авч залилсан бөгөөд улмаар хохирогчийг цагдаагийн байгууллагад гомдол гаргуулахгүй байх зорилгоор тогтмол заналхийлж, сүрдүүлсэн байж болзошгүй гэмт хэрэг; мөн бусдын 1,150,000,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг бусдад зарж өгнө гэж хууран мэхэлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
| "Охины чинь ялыг хөнгөлж өгнө" хэмээн ₮50 саяыг залилжээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03