Эрхэлсэн тодорхой ажилгүй “Э” нь мэдээллийн технологи ашиглан, мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй нөхцөл байдлыг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлж, үйл ажиллагааг таслан зогсоосон байна. Тодруулбал, ЭЦА-ны мөрдөн шалгах ажиллагаагаар сэжигтэй этгээд “Э” нь 2022 оноос эхлэн Pokerrr 2 аппликейшинд клуб үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж, сервер байршуулж бусад этгээдүүдийг ажиллуулан үйл ажиллагаагаа явуулж байсныг тогтоогоод байгаа аж.
Дээрх хууль бус үйл ажиллагаанаас олсон орлогоор худалдан авсан байж болзошгүй 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгийг (2.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 4 үл хөдлөх хөрөнгө, 700 орчим сая төгрөгийн үнэлгээтэй 2 тээврийн хэрэгсэл, 1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй цахим тоглоомын газар) битүүмжилжээ. Уг хэрэгт холбогдох 8 этгээдийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
| Мөрийтэй тоглоом ажиллуулдаг “Э”-гийн ₮4 тэрбумын хөрөнгийг битүүмжиллээ |
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 08:10:00
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00