Ачит багшийн айлдвараас: Мөдхөн зуны эхэн сар гарна. Бурхан багш зуны эхэн сарын шинийн 8-нд сахил залсан. Шинийн 15-нд төгс гэгээрсэн. Тиймээс хүмүүс хаврын сүүл сарын шинийн 15-наас зуны эхэн сарын шинийн 15-ны хооронд бацаг санваар сахиж, цагаан хоол идэх тэргүүтэн буян үйлддэг уламжлалтай. Бацаг баривал сайн юм. Гэхдээ бацгаа номын ёсоор барих хэрэгтэй. Буян хийхэд эхлээд явдал мөрөө зөв болгох хэрэгтэй. Явдал мөрөө зөв болгоно гэдэг нь бие, хэл, сэтгэлээ засаж сурахын нэр юм. Энэ гурав дотроос хамгийн эхлээд биеэ буюу хөдөлгөөнөө засдаг. Тэгээд дараа нь хэлээ, сүүлд нь сэтгэлээ засна. Биеэ засахын эхлэл нь нойр, хоолоо зохицуулах юм. Нойрны хувьд бол үдэш 9-10 цагт унтаад, өглөө 4-5 цагт босвол сайн. Хоолны хувьд бол "гүнцэг сөргөнөх", "бацаг сахих" гэж бий. Бацаг сахилтай үедээ өглөө цайгаа уугаад, өдөр 13:30-н үед цагаан хоол (гурван цагаан буюу сүү, тараг, тос) идээд, үдээс хойш юм идэлгүй маргааш өглөөний нар ургахаар цай ундаа уудаг.
Гүнцэг сөргөнөнө гэдэг нь өглөө нар ургахаар юм иднэ. Гол нь өдөр 14 цагаас өмнө хоол иднэ. Хоол нь бор хоол, цагаан хоолын аль нь ч байсан болно. Дээр үед олон хүмүүс гүнцэг сөргөнөдөг байсан. Та бүхэн нэг сарын турш гүнцэг сөргөнөж чадвал сайн шүү. Гэхдээ үдээс хойш мах идэж болохгүй гээд аарц буцалгаж уугаад, мантуу идээд байж болохгүй. Их сүүтэй цай ч ууж болохгүй, хоол болчихно гэдэг. Тараг, жимс ч хориотой. Турна, жин хасна гэж бодож гүнцэг сөргөнөх юм бол болохгүй. Өвчин ихэснэ. Яагаад гэвэл "би л сайн байя" гээд амиа бодчихож байгаа юм. Би үдээс хойш тахиагаар хоол хийж иддэг байсан бол тэрийгээ болъё, бусдыг бодъё, амьтны амь таслахаа болъё гэж дэг дэглэм барихаас биш, би хоолны дэглэм баривал нэгдүгээрт, турах юм байна, хоёрдугаарт буян болох юм байна гэж бодвол тэр буян болохгүй.
Харин бусдын тусын тулд миний идэх хоолыг өөр нэгэн хоол ундгүй өлсөж цангаж, ядарч яваа хүн идээсэй, уугаасай гэж зориг гаргаж чадаж байгаа бол тэр буян болно. Буяныг хийхдээ сагсуурч, хүнд гайхуулж болохгүй. Энэ бүгдээс хагацаж байж л буян хийдэг юм шүү. Мааниа уншаад, гороогоо хийгээд, номдоо суугаад буянаа хураагаарай.
| Ё.Амгалан: Буяныг хийхдээ сагсуурч, хүнд гайхуулж болохгүй |
СХД-ийн эмнэлэг стент тавих, захын судасны бөглөрөл эмчлэх боломжтой боллоо
2026-09-10 16:58:56
2026-09-10 16:26:07
Аглагийн хийдийн хурал "шүүхийн шийдвэрт нөлөөлсөн" үндэслэлээр буцаагдав
2026-09-10 16:12:40
Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр Вьетнам Улсын засгийн газрын шадар сайд Хо Куок Зунг хүлээн авч уулзлаа
2026-09-10 20:51:54
СХД-ийн эмнэлэг стент тавих, захын судасны бөглөрөл эмчлэх боломжтой боллоо
2026-09-10 16:58:56
Баавгайтай таарвал 99 %-ийн чинжүүний концентрат бүхий шүршигчийг ашиглаарай
2026-09-10 16:39:16
2026-09-10 16:26:07
Аглагийн хийдийн хурал "шүүхийн шийдвэрт нөлөөлсөн" үндэслэлээр буцаагдав
2026-09-10 16:12:40
2026-09-10 15:57:32
2026-09-10 12:34:56
2026-09-10 09:05:23
Реппер B Tamir гэр бүлийн хүчирхийллийн хэргээр АНУ-д баривчлагдаж байсан гэх мэдээлэл гарчээ
2026-09-10 08:50:12
2026-09-10 08:12:23
2026-09-10 08:11:08
Дүүргийн ИХТ-д хэлмэгдэгсдээс өршөөл ирж, ном хурууллаа
2026-09-09 15:55:18
2026-09-09 15:44:22
2026-09-09 14:20:20
Архаг өвчтэй иргэдийн эмийн зардлын дарамтыг бууруулна
2026-09-09 14:07:57
Хэлмэгдэгчдийн хөшөөг 30 мянган хүний дурсгалд зориулж босгосон
2026-09-09 12:17:59
2026-09-09 11:31:18
2026-09-09 10:26:41
2026-09-09 10:20:12
БНХАУ, ОХУ, Тайвань, Казахстаны иргэд манай улсад ан хийж, шийтгүүлжээ
2026-09-09 10:01:53
2026-09-09 08:49:20
2026-09-09 08:45:40
Архаг стресстэй бол үүрийн 3-4 цагт сэрдэг
2026-09-09 08:31:17