Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 6, гал түймрийн 80 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид 10 иргэний аюулгүй байдлыг ханган, 1.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Тухайлбал шар өвсний гал түймрийн 16 дуудлага бүртгэгдсэн байна. Иймд хуурайшилтын үед ногоон бүс, зуслангийн чиглэлд ил гал гаргахгүй байх, үнс нурмаа тагтай саванд хийж, хашааны өнжмөл шар өвсөө шатаалгүй цэвэрлэж, гэр болон байшин хорооллын оршин суугчид орчны хог хаягдлын галын аюулгүй байдлыг хангахыг Онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа. Цаг уурын байгууллагаас 2026 оны дөрөвдүгээр сарын 28-нд гаргасан мэдээллээр нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “Дунд” зэрэгтэй байна.
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд мэргэжлийн байгууллагын хамтарсан бүрэлдэхүүн ой хээрийн түймэр, шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл хяналтаар өдөр бүр үүрэг гүйцэтгэж буй ч түймрийн тоо нэмэгдэж байгаа аж.
| Долоо хоногийн хугацаанд өнжмөл шар өвсний түймрийн 16 дуудлага бүртгэгджээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03