"1199 хоногийн дараа шүүхийн шийдвэр гаргууллаа, хайртай сахиусан тэнгэр минь өршөө"

Иргэний нийтлэл... 

2026.04.28-ны Шүүх хурал өглөөнөөс орой болтол 14 цаг үргэлжилж дууслаа, Анхан шат, давах, анхан шат гэсээр 3 жил гаруй 1199 өдөр хоног өнгөрч, охиныхоо хууль ёсны эрхийн төлөө аав ээж нь хичээсээр Төрийн шүүхийн шийдвэр гаргууллаа...

2023 оны 1 дүгээр сарын 5-д Бяцхан охин минь халуураад байсан тул харьяаллын дагуу Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Хүүхдийн салбар ЭМНЭЛГИЙГ зорин очсон. Ханиад хүрсэн байна гэж эм бичиж өгсөн хэдий ч үр дүнгүй байсан тул дахин очиж 01.07-оос эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхэлсэн. Харамсалтай нь эмнэлэг, эмч нарын хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаас охины минь ханиад, хатгааг вирусын гаралтай гэдэсний цочмог хордлого гэж буруу оношилсоноос эмчилгээ нь цаг алдсан, яаралтай тусламжын тасгийн эмч Бадамсүрэн нь гарааны эмчилгээг зохих ёсоор хийгээгүй, асуумж дутуу авсан мөн эмчлүүлэн хэвтэх тасгийн тухайн өдрийн эмчид хүлээлгэж өгөөгүй /helth программд шивсэн гээд болцон/, яаралтай гарааны эмчилгээнд багажын шинжилгээнүүдийг төлөвлөөгүй/ амралтын өдөр рентген амрана гэх эмч эмнэлгийн алдаатай ойлголт, дотоод журам!!!/

01.07-01.09 бодит үзлэг хийгдээгүй /Тасгийн эмч нарын хайгаад олдодгүй эрхлэгч дээр нь орж өөрөөр нь үзүүлж чагнуулсан байдаг тэрээр эмчлэгч эмч нь шинжилгээний хариутайгаа танилцаад эмчилгээ төлөвлөнөө гээд 9н өнгөрсөн/

01.10нд шижилгээний хариу гарч эмчлэгч эмч Бадамжав нь тухайн хариун дээрээс үжлийн шок болохуйц хариу шинжүүдийг танилгүй /том алдаа/ буруу эмчилж байсан, цаг алдсан хожимдсон /Шүүх шинжээчдийн 3 ба 5 бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр мөн эмнэлгийн 2023,01,19ны дотоод хурлаар, 2026.04.29 ны шүүх хурлын гэрч шинжээч эмч Улзмаагын хэлснээр шинжэлгээн дэх цагаан эсийн тоо мэдэгдэхүйц өөрчлөлттэй байхад арга хэмжээг зөв аваагүй/ үйлчлүүлэгчийн биеийн байдлыг зөв таниагүй, 01.11 -ээс л яг хийгдэх эмчилгээ нь хожимдож эхэлсэн!!! эмчийн ур чадвар, туршлага сэтгэл дутсан, хамтарсан эмч нарын үзлэгт огт төлөвлөөгүй, өвчний түүхийн дэвтэрийг зөв эрэмблээгүй ээлж солилцоход ангилал байхгүй, тэр бүхэн маш чухал. Эмнэлгийн хувьд бүхэл бүтэн 200гаруй мянган иргэнтэй Баянгол дүүргийн эмнэлэг гэхэд дэндүү юм байнлээ яагаад тйишээ зүглэсэнээ насаараа л харамсч явна.

Өнгөрсөн 4 жил хар дарсан зүүд шиг өнгөрсөн ч цаг ямагт шударга ёсны төлөө хичээсээр, тэмцсээр байлаа. Эрх мэдэлтнүүдийн нөлөө, гэм буруу дээрээ маргасаар ирсэн эмч нар хичнээн ч удаа энэ хэргийг хэрэгсэхгүй болгож, хичнээн ч удаа шүүх хурал болов доо... Энэ бүхэнд бидний эрхийг хамгаалж, хүсэлт бичиг өгч тэмцсээр, хүч алдахгүй тэмүүлсээр дээр нь бидний гэр бүлд сэтгэлийн дэм өгч, цаг ямагт сэтгэлийн хүч хайрласаар байсан өмгөөлөгч нартаа баярлалаа. Хамтдаа энэ олон жил хүний сайхан сэтгэлээр БГД-н Цагдаа, прокурор, шүүх гэсэн жим гартал явсны үр дүн гарлаа...

Өнөөдөр буюу 2026 оны 4 сарын 29-д Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс Зөв оношлоогүй, эрэмбэлээгүй, стандартын эмчилгээ хийгээгүй нь шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдож байх тул тухайн өдрүүдэд ажиллаж байсан эмч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1.3-д заасан гэм буруутайд тооцож, Б.С-д эмчлэх эрхийг 2жил хасч, зорчих эрхийг БЗДүүрэгт 1 жил, Б.Ж-т эмчлэх эрхийг 3жил хасч зорчих эрхийг БЗДүүрэгт 1 жил, /хуулийн заалт миний бие ХХЁТөлөөлөгчийн шүүгчид өгсөн санал 15,1,3-т заасан дээд хэмжээ 1-5 жил хорих ял оногдуулж өгнүү гэж хэлсэн/ БГД-н Эрүүл мэндийн төвийг иргэний хариуцагчаар тогтоосон хуульд заасан шийдвэр гаргалаа.

Өнгөрсөн хугацаанд бидний уй гашууг хуваалцаж, бяцхан охины минь хууль ёсны эрхийн төлөө шантрахгүй, ухрахгүй хөдөлмөрлөсөөр ирсэн Bulgamaa Rinzaan Билгүтэй өмгөөлөгч нартаа гүн талархал илэрхийлье. Нэмж хэлэхэд мэдээж ийм зүйлсүүдийг сахиур ээж аав нар нарийн ширийнийн мэдэхгүйч эмчийг үздэггүй юмуу үзээчээ сайжрахгүй байна гэж зөндөө хайж олж гуйж итгэж найдаж өдөр өдөр өнгөрч байсан эмчлэгч эмчид нь хүртэл эмнэлэгт ирчээд яахаараа бүр хэвтрийн болчиж байгаан яагаад хавагнаад байгаан эмнэлгээс авч гарна гэж хэлж шаардаж байхад хүртэл гаргаагүй!!! Эрчимт эмчилгээний тасгийн эмч нар нь ч гаргаагүй, Хүн хүүхдийн амь хүнд байхад чадваргүй бол чадвартайруу нь явуулдаг чадваргүйгээ мэддэггүй бол мэдчээд хэлээд байхад стандарт болон дотоод журам урьтал болголгүй сэтгэл гаргаж амь нас нэн тэргүүнд тавьдаг байгаараа гэж эмч нарт хүсэе. Хайртай сахиусан тэнгэр минь...өршөө


"1199 хоногийн дараа шүүхийн шийдвэр гаргууллаа, хайртай сахиусан тэнгэр минь өршөө"
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ