Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг өвлөгчид шилжүүлэх тухай шийдвэр гарлаа. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшиж байгаад нас барсан 130,000 гаруй иргэний хувьцаа болон түүнд хуваарилагдсан ногдол ашгийг үр хүүхэд, гэр бүл нь өв залгамжлан авах боломж бүрдлээ. Тус тогтоол 6-р сарын 1-ний өдрөөс хэрэгжихээр тусгагджээ. Одоогийн зохицуулалтаар Өвлөх эрхийн гэрчилгээ, өв хүлээн авах хүний иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний нас барсны гэрчилгээ, өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл төлсөн баримт зэргийг бүрдүүлэн брокерын компанидаа хандсанаар хувьцааг өвлөн авдаг. Тогтоолтой холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа болон түүнд хуваарилагдсан ногдол ашгийг хэрхэн өв залгамжлан авах талаар заавар мэдээллийг оруулах болно.
| Нас барсан 130 мянган иргэний хувьцааг өвлүүлж олгоно |
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 08:10:00
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00