Сүүлийн үед сургуулийн орчинд зарим эцэг эхчүүдийн зүгээс багшийн нэр төрд халдах, ажлын байранд нь дарамт үзүүлэх, хашгирч доромжлох, зөвшөөрөлгүй бичлэг хийх зэрэг ноцтой зөрчлүүд гарч байна. Энэ бол зүгээр нэг “маргаан” биш, Монгол Улсын боловсролын болон хүүхэд хамгааллын хууль тогтоомжийг ноцтой зөрчиж буй үйлдэл юм. Иймд багш та өөрийн эрх, үүргийг хууль зүйн үүднээс мэддэг байх нь нэн чухал.
Хуулиар эцэг эх, асран хамгаалагч нь багшийн нэр хүндийг гутаан доромжлохгүй байх, хүндэтгэлтэй хандах, соёлтой харилцах үүрэгтэй. Мөн сургалтын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан сургуулиас тавьсан хууль ёсны шаардлагыг заавал биелүүлэх ёстой. Хүүхдийнхээ хичээлийг удаа дараа таслуулах, даалгаврыг нь хийлгэхгүй орхих нь зүгээр нэг хайхрамжгүй байдал биш бөгөөд “хүүхдийг үл хайхрах” хэлбэрийн зөрчилд тооцогдож, хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулж буй үйлдэл болдог.
Нөгөө талаас багш бол эрүүл, аюулгүй, стандартын шаардлага хангасан орчинд дарамт шахалтгүй ажиллах хууль ёсны эрхтэй. Хуульд зааснаар аливаа этгээд багш, удирдах ажилтан хуулиар хүлээсэн албан үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулахыг хориглодог. Багшийн зөвшөөрөлгүйгээр ангид нэвтэрч орилох, доромжлох, бичлэг хийж дарамт үзүүлэх нь энэ эрхийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл юм. Ийм нөхцөл үүссэн тохиолдолд багш ганцаараа тэвчиж, чимээгүй өнгөрөөх ёсгүй. Сургуулийн захиргаа нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, багшийн аюулгүй байдлыг хамгаалах, хүүхэд хамгааллын арга хэмжээ авах хуульд заасан үүрэгтэй.
Хэрэв болсон үйл явдлын улмаас таны бие муудаж, сэтгэл зүйн хүнд шоконд орсон бол энэ нь эрүүл мэндэд хохирол учирсныг нотлох баримт болно. Ийм тохиолдолд холбогдох этгээдэд Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх бүрэн үндэслэлтэй. Та цагдаагийн байгууллагад хандах бүрэн эрхтэй бөгөөд сургуулийн захиргаа таны аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн эцэг эхтэй хийх уулзалтыг заавал захиргааны хяналт дор зохион байгуулах ёстой.
Эх сурвалж: Цахим хуульч, өмгөөлөгч
| Багшийг доромжилбол хуулийн хариуцлага хүлээнэ |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55