НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, "Үнэн ба зөв" намын ЕНБД асан Ш.Мөнхсайхан нарыг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулаад суллалаа. Тодруулбал, АТГ “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол (71 айлын 9 давхар барилга, 6 блок 71 айлын 12 давхар, 8 блок) багц 4.2 төсөл арга хэмжээ”-г сонгон шалгаруулахдаа хууль зөрчсөн байж болзошгүй гэх гэмт мэдээллийг хүлээн авч хэрэг бүртгэл нээн шалгаж байна.
Уг тендерт шалгарсан “Професионалстрой” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч Б.Сэргэлэнбаатар, 70 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Мөнхсайхан нар бөгөөд АТГ бүрэн эрхийн хүрээнд 48 цаг баривчлаад сулласан юм.

Тэгвэл тухайн компанитай холбоотой өөр нэг тендерийн асуудал олны анхаарлыг татаж байна. Тодруулбал, Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нарын “Професионалстрой” ХХК нь ЧД-ийн 9-р хороо олонд нэршсэнээр Цагаан байрны дахин төлөвлөлтийн тендерийг мөн 2019 онд авчээ. Ингээд “Өсөх дэнж” хотхон барина хэмээн 33 айлын газар чөлөөлүүлж 1.8 жилийн дараа байранд нь оруулна хэмээж. Гэвч өнөөдөр энэ төсөл худлаа болж айлууд 7 дахь жилдээ энэ тэнд толгой хоргодож явна.
“Өсөх дэнж” хотхон төсөл 2019 онд гэрээ хийж, 2020 онд газар чөлөөлсөн. За ингээд дараа улирал, дараа жил гэсээр долоон жилийн нүүрийг үзэж байна. Газраа чөлөөлсөн айлуудаас ихэнх нь түрээсийн мөнгө гэж авч чадаагүй, хэдхэн айл л 500 мянгөн төгрөг авахаар гэрээлж, бусад нь үнсэнд хаягдсан шалз болцгоожээ.
Хамгийн хачирхалтай нь ийм хар түүхтэй компани өнөөдөр “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол (71 айлын 9 давхар барилга, 6 блок 71 айлын 12 давхар, 8 блок) багц тендерийг авч чаджээ. Тэгээд ч болоогүй нөгөө хөсөр хаячихсан Цагаан байрны айлуудтай өнөөдөр НОСК-иас хүмүүс очиж уулзжээ. Ухаан нь, дарга нар нь шалгагдаад эхлэхээрээ гэмээ ухаарч, тэдэнтэй очоод тохироод ир гэсэн бололтой. Гэвч Нийслэлийн орон сууц бодлогын газрын мэргэжилтэн Пүрэвсүрэн, Дашдаваа нар, газар чөлөөлсөн иргэдийн төлөөлөл ирсэн ч гүйцэтгэгч компанийн эрх бүхий албан тушаалтан ирээгүй учир 15 хоногийн гурван талт уулзалт зохион байгуулахаар болжээ.
| Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нарын “Професионалстрой” компани долоон жилийн өмнө тендерээр авч хөсөр хаясан Цагаан байрны айлуудаа эргэж эхэллээ |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55