Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-ийн Монгол дахь хөтөлбөрийн газраас санаачлан Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн “Эко клуб”-тэй хамтран “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэг алхамд суралцъя” танин мэдэхүйн цуврал үйл ажиллагааны хүрээнд “Хаягдал цаасаа дахин боловсруулцгаая” уулзалт, сургалт хийжээ. Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулийн эко клубын сурагчид байгаль орчны боловсролоо нэмэгдүүлэх, хог хаягдлыг бууруулах зорилгоор хаягдал цаасыг дахин боловсруулах аргачлалд суралцлаа. Хог хаягдал, ялангуяа органик болон хуванцар хаягдал нь задрах явцдаа метан, нүүрстөрөгчийн давхар исэл зэрэг хүлэмжийн хийг ялгаруулж, уур амьсгалын өөрчлөлтийг эрчимжүүлдэг. Монгол Улсад нийт хог хаягдлын 90 орчим хувь нь ахуйн гаралтай байдаг. Эдгээрийг ангилан ялгаж, дахин боловсруулах замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах бодит боломж бүрдүүлэх зорилгоор нийслэлийн 67, 84, 34, 111, 29-р сургууль болон Амгалан цогцолбор сургуулийн 50 гаруй сурагч багш нар хамтарч “Уудам Монгол” сургуулийн хаягдал цаас дахин боловсруулах туршлагаас хуваалцлаа.
Сургалтын үеэр хүүхдүүд хэрэглэсэн цаасыг хэрхэн ангилан ялгах, дахин боловсруулж шинэ бүтээгдэхүүн болгон ашиглах боломжтой талаар онол, практик хосолсон мэдлэг олж авсан байна. Тэд хуучин сонин, дэвтэр, хэвлэмэл материалыг жижиглэн буталж, усанд дэвтээн, целлюлоз болгон боловсруулж, дахин цаас үйлдвэрлэх үйл явцыг биечлэн туршиж үзлээ.
| Нийслэлийн сурагчид цаас дахин боловсруулж сурлаа |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03