Тавдугаар сард агаарын температур нутгийн баруун хойд болон зүүн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх бол хур тунадас нутгийн зүүн хойд хэсгээр бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Сарын эхээр дулаарах боловч цаашдаа нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд хүйтэн, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй. Сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Баян–Өлгийн нутаг, Увс, Архангайн баруун, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн ихэнх, Өвөрхангай, Хэнтийн баруун хойд, Төвийн зүүн хойд хэсгээр 0…+6°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар +12...+18°C, бусад нутгаар +6...+12°C дулаан байдаг. Мөн Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 20–30 мм, Их нууруудынхотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0–10 мм, бусад нутгаар 10–20 мм ордог.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Увсын нутаг, Баян–Өлгий, Ховдын хойд, Завханы ихэнх хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хүйтэн байх төлөвтэй. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи салхи ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадас Сэлэнгэ, Төвийн зүүн хэсгээр бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар аас дулаан байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи салхи ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дорнодын нутаг, Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх хэсгээр бага орох төлөвтэй.
Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар дунджаас хүйтэн байх төлөвтэй. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи салхи ширүүсч, шороон шуурга шуурна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард нийт нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас дунджийн орчим байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар дулаан байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй. Энэ сард нийт нутгаар салхи шуурганы давтамж их, ялангуяа зүүн аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй бага, хуурайшилт нэмэгдэх магадлалтайг анхаарууллаа.
| Танилц: Тавдугаар сарын цаг агаарын төлөв |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55