Прокуророос иргэн З.О, Б.З нарыг Ш.Э-тэй бүлэглэн, НҮБ-ын 1971 оны конвенцын II дугаар жагсаалтад багтсан “5-fluoro ADB” нэршилтэй, шилэн савны хамт 18.7 грамм хэмжээтэй шингэн төрлийн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг иргэн Г.М-д 600,000 төгрөгөөр худалдсан гэмт хэрэгт, Иргэн Г.М-г дээрх бодисыг З.О, Б.З, Ш.Э нараас худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн.
Шүүхээс дээрх иргэдэд холбогдох хэргийг хянан хэлэлцээд нь иргэн З.О, Б.З нарыг Ш.Э-тэй бүлэглэн, НҮБ-ын 1971 оны конвенцын II дугаар жагсаалтад багтсан “5-fluoro ADB” нэршилтэй, шилэн савны хамт 18.7 грамм хэмжээтэй шингэн төрлийн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг иргэн Г.М-д 600,000 төгрөгөөр худалдсан, иргэн Г.М дээрх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон. Иймд иргэн З.О, Б.З нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Иргэн Г.М-ийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэв.
Эх сурвалж: БГД, ХУД, СХД Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх
| “Флаш”-ийн Г.Мягмарцэнд сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан, хадгалсан хэргээр 1 жил 6 сарын хорих ял сонслоо |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03