Х.Б нь хөдөө орон нутгийн зам дээр тээврийн хэрэгсэл жолоодон зорчиж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчиж эсрэг урсгалд орж иргэн Д.А-ийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөж, зорчиж явсан 25 настай эмэгтэй Г.Т түүний хүү 5 настай эрэгтэй О.О нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдож прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг 2025 оны 10 сард хэлэлцээд шүүгдэгч Х.Б-г Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэм хорын хохиролд 217,8 сая төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 5,9 сая төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгуулахаар шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх хэргийг 2025 оны 12 сард хэлэлцээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99 сая төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Х.Б-с хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчид төлсөн 41,2 сая төгрөгийг хасаж үлдэх 57,7 сая төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
Хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Х.Б нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо осол гаргасны улмаас 2 хүний амь насыг хохироосон хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл түүнд хийсэн хууль зүйн дүгнэлт, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар 2 шатны шүүхээс гарсан шийдвэр үндэслэлтэй, харин хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болох сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн талаар хийсэн дүгнэлт зөрүүтэй. Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээр буюу тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгөөр тооцоход 99 сая төгрөг, гэмт хэргийн улмаас 2 хүний амь нас хохирсон учир шүүгдэгчээс нөхөн төлбөрт нийт 198 сая төгрөг гаргуулах, шүүгдэгчийн нийт төлсөн нөхөн төлбөр, оршуулгын зардлыг төлбөрөөс хасаад үлдэх төлбөрийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэх агуулгатай дүгнэлтийг хийж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
| Хохирогч нас барсан бол гэр бүлийн гишүүн тус бүрт сэтгэцэд учирсан гэм хорыг хохирлыг олгоно |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55