БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албаны мэдээгээр 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар БНСУ-д Монгол Улсын 60,067 иргэн оршин сууж буйгаас:
- Эрэгтэй 27,032,
- Эмэгтэй 33,035,
Үүнээс:
-C-3 ангиллын богино хугацааны аялал, жуулчлалын визтэй 15,246,
-D-2 ангиллын оюутны визтэй 14,730,
-D-4 ангиллын хэлний бэлтгэлийн визтэй 5,503,
-D-10 ангиллын ажил хайгч визтэй 2,159,
-F-3 ангиллын гэр бүлийн дагалдан визтэй 4,681,
-E-9 ангиллын мэргэжлийн бус ажиллах хүчин визтэй 3,829 иргэн оршин сууж байна.
2026 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар визийн хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын зөрчилтэй оршин сууж буй Монгол Улсын 14,244 иргэн байгаа нь нийт иргэдийн 23.7 хувийг эзэлж байна.
Үүнээс:
-C-3 ангиллын визтэй 9,493 иргэн буюу 66.8 хувь
-E-9 ангиллын визтэй 1,374 иргэн буюу 9.6 хувь,
-D-2 ангиллын визтэй 678 иргэн буюу 4.7 хувь,
-D-4 ангиллын визтэй 673 иргэн буюу 4.7 хувь.
- G-1 ангиллын визтэй 433 иргэн буюу 3.3 хувийг тус тус эзэлж байна.
БНСУ-д зорчсон Монгол Улсын иргэдийн тоо:
- 2026 оны 1 дүгээр сард 17,129 иргэн, 2 дугаар сард 13,569, 3 дугаар сард 16,289 иргэн зорчсон бөгөөд он гарснаас хойш нийт 47,483 иргэн БНСУ-д ирсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үед 43,693 иргэн ирсэнтэй харьцуулахад 8.7 хувиар өссөн байна.
2026 оны 3 дугаар сард нийт 16,289 иргэн ирснээс визийн ангилал тус бүрийн тоо:
-C-3 ангиллын богино хугацааны аялал, жуулчлалын визтэй 11,184,
-D-2 ангиллын оюутны визтэй 1,925,
-D-4 ангиллын хэлний бэлтгэлийн визтэй 1092,
-D-10 ангиллын ажил хайгч визтэй 198,
-E-9 ангиллын мэргэжлийн бус ажиллах хүчин визтэй 167,
- B-2 дамжин өнгөрөх визтэй 393 иргэн тус тус зорчсон байна.
Иргэд Та бүхэн БНСУ-д оршин суух хугацаагаа нягтлан шалгаж, хэтрүүлэхгүй байх, хууль тогтоомж, дүрмийг нь дагаж мөрдөх, аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc урьдчилан сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, хариуцлагатай аялахыг уриалж байна.
| БНСУ-д виз нь дууссан 14,244 монгол иргэн байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03