Иргэн Р.З нь 2024 оны 04 сараас Н ХХК-д зорчигч чиглүүлэх ажилтнаар ажиллаж эхэлсэн, компанийн захирлын 2025 оны 05 дугаар сарын тушаалаар түүний хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан буюу ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үндэслэлээр Сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Харин Р.З нь уг шийдвэрийг эс зөвшөөрч, тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан хэмээн маргаж, сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 6 сая төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гарган маргалдсан.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд зохигчдын тайлбарлаж буй үйл баримтыг дүгнэж нэхэмжлэгч ажилдаа ирсэн, албаны дарга нь түүнийг согтуу байна гэж дагуулан эмчийн өрөөнд очсон, эмч үзлэг хийж багажаар үлээлгэсэн, согтуурлын зэрэг 0.4%-тай гарсан гэхдээ тус багаж нь Стандарт, хэмжил зүйн газраас баталгаажуулсан зориулалтын багаж биш харин тандагч тест байсан, энэ үйл баримтаас харахад Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг зөрчил гаргасан үйл баримт тогтоогдохгүй байна гэх агуулгатай дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцээд маргаан бүхий тушаалын үндэслэл нь ажилтан ажлын байранд согтуу байсан, согтуу ирсэн, согтуурлыг шалгасан тестийн багажаар 0.4 гэсэн хэмжээтэй гарсан талаарх үйл баримт тогтоогдсон хэдийгээр тус багажийг хэрэглэх журам хариуцагчид байхгүй боловч тус багажийн зориулалт нь зорчигчийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад хэрэглэдэг, ажилтан багажаар согтуурлын хэмжээг шалгахад татгалзаагүй зөвшөөрч шалгуулсан байдаг, нэхэмжлэгч нь ноцтой зөрчил гаргасан гэх агуулгатай дүгнэлтийг хийж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
| Ажилдаа согтуу ирснээ үл зөвшөөрч, шүүхдээд ялагджээ |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55