Дүүжин замын тээврийг нийслэлд нэвтрүүлэх төсөл хэрэгжсэнээр нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн зорчих хугацааг богиносгох, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Дүүжин замын тээврийг олон улсын стандартын дагуу зохион байгуулна. Нийт 57 ажилтантайгаар, 3 ээлжийн горимоор тасралтгүй ажиллуулаж өдөр зорчигч тээвэрлэж, шөнийн цагаар засвар үйлчилгээ, техникийн хяналтыг хэрэгжүүлнэ. Системийн дээд хүчин чадал нь цагт 2320 зорчигч тээвэрлэх боломжтой. Өдөрт 37 мянга гаруй, жилд 13.5 сая хүртэл зорчигч үйлчлүүлэх хүчин чадалтай гэж тооцоолжээ. Тарифыг 3000 төгрөгөөр тооцвол, 2030 оноос ашигтай ажиллах санхүү, эдийн засгийн тооцоог гаргажээ. Мөн дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болох бөгөөд одоогийн авто замын нөхцөлд 30 минутаас 2.5 цаг хүртэл зарцуулдаг хугацааг бууруулж, өдөрт 98 мянга гаруй иргэн шинэ төрлийн нийтийн тээврээр үйлчлүүлэх боломж бүрдэх зэрэг олон талын эерэг үр нөлөөтэй.
НИТХ-ын Зам, тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо
| Дүүжин тээврийн тарифыг 3000 төгрөгөөр тооцжээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03