Улаанбаатар хотын орон сууцны хорооллуудын халаалтыг тавдугаар сарын 15-ны өдрөөс албан ёсоор зогсоохоор шийдвэрлэжээ. Үүнтэй зэрэгцэн нийт 376 километр үргэлжлэх төв магистраль шугамын засвар, шинэчлэлийн ажил эхлэх юм.
Энэ зун нийт 16 гол шугамыг шинэчлэх бөгөөд ажлыг үр дүнтэй зохион байгуулах үүднээс засварыг 8-9 хэсэгт хуваан, тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Хамгийн эхний томоохон засварын ажил тавдугаар сарын 18-наас 28-ны хооронд буюу 10 хоногийн хугацаатай үргэлжлэх бөгөөд дараах бүсүүдийн халуун усыг хязгаарлана:
Хан-Уул дүүрэг: Вива сити, Шинэ Яармаг хороолол, дүүргийн нэгдсэн эмнэлэг орчим.
Хотын төв хэсэг: НЗДТГ-ын Хангард орчим.
Урд бүс: Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүннү хороолол, Рапид таун, 120 мянгат.
Зайсан орчим: Туулын хөвөө, Зайсан орчмын хотхонууд болон 19 дүгээр хороолол. Тухайн байршлуудаас хамаарч засварын ажил болон халуун усны хязгаарлалт дунджаар 10-аас 20 хоног үргэлжлэхээр байна.
Зөвхөн урсгал засвар бус, хотын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд дараах ажлуудыг цогцоор нь гүйцэтгэнэ:
Шугам шинэчлэл: Хуучирч муудсан шугамуудыг солих.
Өргөтгөл: Шугамын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, хүчин чадлыг сайжруулах.
Төлөвлөгөөт засвар: Өвлийн ачааллыг даах бэлтгэл ажлыг хангах.
| Ирэх сарын 18-наас зарим байршилд 10 хоног халуун ус хязгаарлана |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03